АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. УБХТ БА НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА БНХАУ-ЫН ЛАНФАН ХОТОД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА НД-ЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  • Арбитр мэдээ
  • АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2025/09/09

Улаанбаатар хотын худалдааны танхимын дэргэдэх “Үндэсний ба олон улсын арилжааны арбитр” нь 2015 онд үүсгэн байгуулагдсан ба Монгол улсад үйл ажиллагаа тогтмол явуулж буй бие даасан арбитрын маргаан шийдвэрлэх институц бөгөөд Арбитрчийн чиг үүргийг хараат бусаар, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж чадах дараах шаардлага хангасан иргэдийг нээлттэй зарчмаар сонгон шалгаруулж Арбитрчийн жагсаалтад бүртгэх тул та бүхнийг нэрээ дэвшүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Арбитрчид нэр дэвшигчдэд тавигдах шаардлага:

  1. 30-аас дээш насны, дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй;
  2. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай;
  3. Арбитрч бэлтгэх сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан;
  4. Өөрийн ажиллаж байгаа ажил, албан тушаал нь арбитрчаар ажиллахад харшлахгүй байх;
  5. Арбитрчаар томилогдсон тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэхэд цаг зарцуулах, шударга, хэргийг хараат бус, бие даасан байдлаар шийдвэрлэх;
  6. Арбитрын ажиллагаа болон хуралдааныг хууль, дүрмээр тогтоосон цаг хугацаанд удирдан явуулах, шийдвэрээ үндэслэлтэй гаргах, арбитрын шийдвэрийг ойлгомжтой, алдаагүй бичиж гаргах чадвартай байх;
  7. Санхүү, олон улсын худалдаа, мэдээллийн технологийн салбараар мэргэшсэн байвал давуу тал болно

Бүрдүүлэх материал:

  1. Дипломын хуулбар (нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй)
  2. Анкет бөглөх, цээж зурагтай (АНКЕТ ТАТАХ)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа (нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй)
  4. E-Mongolia-аас ял шийтгэлгүй тухай лавлагаа
  5. Бусад шаардлагатай мэдлэг, ур чадварыг нотолсон баримтууд.

Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Лагшан төв, 801 тоот,

И-мэйл хаяг: arbitration@ubchamber.mn       

Холбогдох утас: Нарийн бичгийн дарга Б.Сувд, утас: 8024-2880

Хүлээн авах хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18:00 цаг хүртэл

Арбитрч бэлтгэх сургалт: 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 10:00-15:00 цаг

Жич: Сургалтын агуулгын хүрээнд шалгалт авах ба шалгалтад 100 онооноос 80 оноо авсан тохиолдолд сонгон шалгаруулалтанд тэнцсэнд тооцож “Арбитрчийн гэрчилгээ” гардуулна.

 

Үндсэн цэс