"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА “УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА НЗД БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Арбитр мэдээ
  • Ази, Номхон Далайн Бүсийн Арбитруудын Бүлгийн уулзалт болов

Ази, Номхон Далайн Бүсийн Арбитруудын Бүлгийн уулзалт болов

2023/11/28

2023 оны 11-р сарын 13-15-ны өдрүүдэд Ази, Номхон Далайн Бүсийн Арбитруудын Бүлгийн дээд хэмжээний уулзалт Бээжин хотноо болж Монгол улсыг төлөөлж Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх “Үндэсний ба олон улсын арилжааны арбитр” оролцож арбитрын хөгжлийн асуудлаар тус бүс нутгийн арбитруудын төлөөлөлтэй хамтран ажиллахаар боллоо.

АНДБАБ (APRAG)-ийг 2004 онд 17 арбитрын төвүүд хамтран байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 51 арбитрын байгууллагууд гишүүнээр нэгдэн ороод байна. Тус байгууллага нь олон улсын арбитрын байгууллагуудын стандарт, мэдлэг, ур чадварыг сайжруулах, Азийн бизнес эрхлэгчдийн маргаан шийдвэрлэх нэг цэг, эх сурвалж байх зорилгоор ажиллаж байна.

Энэ жилийн уулзалт “Өөрчлөгдөж буй цаг үе дэх олон улсын арбитр: бэрхшээл ба хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдаж маргаан хянан шийдвэрлэх арбитрын процессыг мэдээллийн технологийн ололт амжилтуудтай хэрхэн уялдуулж ашиглах, арбитрчдын ёс зүй ба авилгаас ангид байх асуудлууд, хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлийн маргааныг шийдвэрлэхэд учирч буй бэрхшээлүүд гэх мэт олон асуудлуудыг хэлэлцэж харилцан туршлага солилцлоо.

УБХТ-ын дэргэдэх “Үндэсний ба олон улсын арилжааны арбитр” Хонг-Конг, Сингапур, Бээжингийн гэх мэт арбитруудтай хамтран ажиллахаар болж харилцан туршлага солилцох, арбитрчид, хуульчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

 

Үндсэн цэс