• Дотоод мэдээ
  • Тяньжинаас чингэлэг тээвэрлэх галт тэрэгний тоог нэмлээ

Тяньжинаас чингэлэг тээвэрлэх галт тэрэгний тоог нэмлээ

2021/06/11

БНХАУ-ын Тяньжин боомтод вагон захиалгад орсон 72 галт тэрэг буюу 4000 орчим чингэлэг бөөгнөрөөд буй. Энэ нь цар тахлаас үүссэн нөхцөл байдал, Хятадаас экспортын чиглэлд их хэмжээний ачаа бараа гаргах шаардлага, Европын чиглэл рүү явах төмөр замын тээвэрлэлтийн эрэлт нэмэгдсэн гэх мэт олон асуудлаас үүдэлтэй ажээ.

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Хятадын Тяньжин боомт дээр нийт 3162 чингэлэг саатаж, бөөгнөрөл үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан байна.

Монголын талаас Тяньжин боомтод үүсээд байсан ачаа тээврийн бөөгнөрлийг шийдэх асуудлыг Хяталын талд тавьсан. Үүнтэй холбогдуулан Хятадын тал боомтод хуримтлагдсан чингэлгийг яаралтай горимоор тээвэрлэхээр шийдвэрлэж, галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр болсон байна.

Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн дөрвөн галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авчээ. Өнөөдрийн байдлаар дахин зургаан галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замдаа яваа тухай Хятадын төмөр замын байгууллагаас мэдээлсэн байна.

Холбоотой мэдээлэл
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР, МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2023/09/14
"Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум"-д бизнес эрхлэгчид та бүхнийг урьж байна
2023/04/18
Бизнес эрхлэгчид "Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ
2023/03/30
“Улаанбаатар-Хөрөнгө оруулалтын форум 2023”-д урьж байна
2023/03/16
"Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь" төслийн шалгаруулалтад урьж байна
2023/02/14
“Бизнес ба Хүний эрх” глобал төслийн хүрээнд сургалт семинар зохиогдоно
2023/01/31
ГИШҮҮД ТА БҮХНИЙГ МОНГОЛЫН ТОП ЗАХИРЛУУДТАЙ ХАМТ "ӨГЛӨӨНИЙ ЦАЙ" УУХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2023/01/27
Хувийн хэвшлээс Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг бүртгэж байна
2023/01/10
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
2023/01/04
Үндсэн цэс