“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР, ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АШИГЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В- ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ЭКСПОРТЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ДУТМАГ БАЙНА “ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА "ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО “ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР B2B-ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА “ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА
  • Гадаад мэдээ
  • Ази дахь хамгийн том гар хивсний үзэсгэлэнг үзэж сонирхоорой

Ази дахь хамгийн том гар хивсний үзэсгэлэнг үзэж сонирхоорой

2023/02/14

           Энэтхэгийн хивсний экспортыг дэмжих зөвлөл /Carpet export promotion council-CEPC/ нь 2023 оны 3-р сарын 15-18 ны өдрүүдэд Энэтхэг хивсний 44 дэх удаагийн үзэсгэлэнг Шинэ Дели хотод зохион байгуулах гэж байна.

Энэтхэг хивсний экспо нь Ази дахь хамгийн том гар хивсний үзэсгэлэнгийн нэг юм.  Жилд хоёр удаа болдог тус  үзэсгэлэнгийн оролцогчид болон үзэгчдийн тоо  өсөн нэмэгдсээр байна. Бхадохид болсон 43 дахь удаагийн хивсний үзэсгэлэнд 45 гаруй орны худалдан авагчид, 239 оролцогчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байв.  

CEPC нь үзэсгэлэнд оролцох гадаадын худалдан авагчдад дараах үнэ төлбөргүй багцыг олгох юм байна

A. Татаас хэлбэрээр онгоцны тийзний нөхөн олговор:

1.Аргентин, Австрали, Бразил, Канад, Чили, Колумб, Эквадор, Египет, Гватемал, Кени, Ливи, Маврики, Мексик, Марокко, Намиби, Шинэ Зеланд, Нигери, Перу, Өмнөд Африк, АНУ, Уругвай, Зимбабвегийн худалдан авагчид 800.00 ам доллар

2. Бусад орны худалдан авагчид  600.00 ам доллар

B. 2023 оны 3-р сарын 14-18 ны хооронд Шинэ Дели хотод 2 шөнө үнэ төлбөргүй зочид буудалд байрлана (Өглөөний цайтай өрөө түрээслүүлнэ).

Сонирхож буй худалдан авагчид http://cepc.co.in/buyer-registration хаягаар хивсний экспортыг дэмжих зөвлөлд бүртгүүлж, дээр дурдсан багцыг сонгох боломжтой. Дээрх нэмэлт багц нь зөвхөн сонгосон гадаад худалдан авагчдад хамаарах ажээ.

 

Үндсэн цэс