• Дотоод мэдээ
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

2022/11/21

УИХ-аас "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монголбанк дангаараа болон Засгийн газар, СЗХ-той хамтран хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний зорилтын хамтаар батлав.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хүрээнд 2023 онд дараах зорилтуудыг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

Мөнгөний бодлогын хүрээнд

  • Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ
  • Санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийн шинжилгээ, мониторингийг сайжруулах, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
  • Төв банк олон нийттэй харилцах харилцаандаа ил тод, нээлттэй байдлын зарчим баримталж, олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн хөгжүүлж, ашиглана.

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

  • Банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгсэл, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, бодлого, арга хэмжээг үргэлжлүүлнэ.
  • Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх хүрээнд банкны салбарын макро стресс тестийн аргачлалыг боловсронгуй болгож, системийн болон тухайлсан банкны эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлнэ.
  • Банкны салбарын зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн үр дүнтэй байдлыг сайжруулах, харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлнэ.

Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институтийг бэхжүүлэх хүрээнд:

  • Дотоод, гадаад төлбөр тооцоог хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, төлбөрийн хэрэгслийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлнэ.
  • Иргэд болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү, эдийн засгийн суурь мэдлэг олгох ажлыг үргэлжлүүлнэ.
  • Монголбанкны бодлого, үйл ажиллагаанд их өгөгдлийг ашиглах бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн үе шаттайгаар хөгжүүлнэ.
  • Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийг судалж, танилцуулна.
Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс