COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Гадаад мэдээ
  • ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн Брент төрлийн тосны үнэ 4.65 хувиар  өслөө

ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн Брент төрлийн тосны үнэ 4.65 хувиар  өслөө

2022/02/24

ОХУ, Украины нөхцөл байдал улам хурцдаж байгаа нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг өсгөсөөр байна.

Брент төрлийн тосны үнэ 4.65%-иар   өсөж, баррель нь 101.34 ам.доллар болсныг oilprice.com мэдээллээ.

Сануулахад, энэ долоо хоногийн   мягмар гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины салан тусгаарласан хоёр бүс рүү цэргээ оруулах тушаал өгсний дараа дэлхийн зах зээл газрын тосны үнэ дахин өсөж, 2014 оноос хойших түүхэн дээд хэмжээнд хүрсэн.

Тэгвэл өнөөдөр 100 ам.доллар давж өслөө.

2021 оны арванхоёрдугаар сараас хойш үнэ нь өссөн  Брент төрлийн  тосны үнэ өнгөрсөн долоо хоногт яльгүй буурах хандлага ажиглагдаж байсан бол энэ долоо хоногт ийнхүү эхэнд дурдсан шалтгаантай холбоотойгоор  өслөө.

Өчигдөр  oilprice.com-ийн  ханшаар Брент төрлийн тосны үнэ баррель  97.16 ам.доллар байсан юм.

“WTI” төрлийн газрын тосны үнэ өчигдөр  92.05 ам.доллар байсан бол өнөөдөр 4.40%-иар өсөж, 96.15 ам.доллар байна.

Үндсэн цэс