Инфляц улсын хэмжээнд 9.6 хувь болж өсжээ

2021/10/15

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн статистик үзүүлэлтийг 2021 оны эхний 9 сарын байдлаар танилцуулж байна.

-Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний 9 сарын эцэст 27их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр өслөө. Төгрөгийн хадгаламж 3.5 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11хувиар өсжээ. Нийт хадгаламж 19 их наяд төгрөг байна. Үүний 75 хувийг төгрөгийн хадгаламж эзэлсэн.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 20 их наяд төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.   Нийт зээлийн 84 хувь нь хэвийн зээл байна. Ханш  өмнөх оны мөн үеэс 5 төгрөгөөр чангарчээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ улсын хэмжээнд өмнөх оноос 9.6 хувиар өслөө. Үүнд хүнсний бүлгийн барааны үнэ 15 хувиар, тээврийн бүлгийн үнэ 17 хувиар, орон сууцны бүлгийн үнэ 7 хувиар, эм тарианы бүлгийн үнэ 6 хувиар өссөн нь тус тус нөлөөлжээ. Нийслэлд инфляц өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн.

Улсын төсөв 190 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Татварын нийт орлого 8.5 их наяд төгрөг байна. Өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөгөөр өссөн. Орлогын албан татвар өмнөх оны мөн үеэс ихээхэн өссөн.

Гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Экспорт 6.4 ам.доллар болж, өмнөх оноос 24 хувиар өссөн. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлөв. Зэсийн баяжмалын биет хэмжээ 2020 оныхтой ижил боловч үнийн дүн 97 хувиар өсжээ. Нүүрсний хэмжээ 37 хувиар буурсан боловч үнийн дүн буураагүй.

Импортын дүн 5 тэрбум ам.доллар болж, өмнөх оныхоос 1 тэрбум ам.доллараар өслөө. Улаан буудай, ачааны авто машин, шатахууны импорт өссөн.

Хөдөө аж ахуй- Том малын хорогдол 2.4 сая болж, өмнөх оныхоос 78 хувиар өсжээ. Мөн бойжуулсан төл өмнөх оныхоос 2.9 саяар буурсан.  2019 оноос хойш том малын хорогдол өссөөр байна. 

Бид энэ оны эхний 8 сард бид 16 их наяд төгрөгийн худалдаа хийжээ. Тавдугаар сараас борлуулалт өсжээ.                           

Энэ сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.4 хувь, өмнөх 7 хоногоос 1.5 хувиар өссөн байна. 

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс