УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. УБХТ БА НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА БНХАУ-ЫН ЛАНФАН ХОТОД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА НД-ЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Гадаад мэдээ
  • БНХАУ барааны фьючерс худалдааг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг чиглүүлж байна

БНХАУ барааны фьючерс худалдааг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг чиглүүлж байна

2021/10/06

 

 

БНХАУ тээврийн фьючерс гэрээ зэрэг төрөл бүрийн фьючерс гэрээнүүдийг байгуулж, фьючерс зах зээлдээ гадаадын хөрөнгө оруулалтыг илүү их татах болно гэж тус улсын Төрийн зөвлөлөөс мэдэгдсэнийг Ройтерс анентлаг мэдээлжээ.

Түүнчлэн Хятад улс өөрийн мөнгөн тэмдэгт болох юань-аар гүйлгээ хийх барааны олон улсын фьючерс зах зээлийг байгуулж чөлөөт худалдааны бүсүүдэд хийгдэх хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжихээ мэдэгдээд байна.

Одоогийн байдлаар гадаадын компаниуд, хөрөнгө оруулагчдад Хятадын бараа бүтээгдэхүүний өргөн уудам зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байдаг учир дээрх фьючерс гэрээнүүдээр дамжуулан Хятадын газрын тос, төмрийн хүдэр, TSR 20 резин, зэсийн зах зээлд гадаадын худалдаа эрхлэгчид нэвтрэх боломжийг нээж өгөх болно.

Төрийн зөвлөлийн мэдэгдэлд "Хятад улс гадаадын худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтээр зах зээлийн үнэ тогтож байдаг барааны олон улсын фьючерс зах зээлийг бий болгож, дотоодын болон гадаадын худалдаа эрхлэгчдийг энэхүү зах зээлд оролцуулах болно" гэж дурьдсанаас гадна тус улс үйлдвэрлэлийн өндөр үр ашигтай портфольд суурилсан худалдааны чөлөөт бүсүүддээ оюуны өмчийн эрхийг хамгаалах цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр чөлөөт бүсэд ажиллаж байгаа санхүүгийн лизингийн компаниудад хил дамнасан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоогоор дамжуулан томоохон боломжуудыг олгох болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор уншина уу.

Эх сурвалж:  https://www.reuters.com/world/china/china-launch-more-futures-contracts-increase-foreign-investors-trading-cabinet-2021-09-03/

Үндсэн цэс