ХБНГУ, Бельгид болох B2B уулзалт, арга хэмжээнд урьж байна

ХБНГУ, Бельгид болох B2B уулзалт, арга хэмжээнд урьж байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны 1-р сарын 14-22-ны өдрүүдэд ХБНГУ, Люксембург, Бельги улсуудад ажлын айлчлал хийх гэж байна (хугацаа 1-2 хоногийн зөрүүгээр өөрчлөгдөх магадлалтай). Энэ айлчлалын хүрээнд Монголын аялал жуулчлал, байгаль орчны салбарын бизнес эрхлэгчдийг эдгээр улсуудад зохион байгуулахаар төлөвлөж буй дараах арга хэмжээнд оролцохыг урьж байна. 

 

Үүнд: 

  • ХБНГУ-ын Штутгарт хотноо зохион байгуулагдах Аялал жуулчлалын ОУ-ын үзэсгэлэнд оролцох.
  • Бельгийн Хаант улсад суугаа Монголын ЭСЯ, УБХТ хамтран зохион байгуулах "Байгаль орчин, Аялал жуулчлал" сэдэвт Бизнес форумд оролцож хөрөнгө оруулалт татах шаардлагатай төслүүдээ танилцуулах, хамтран ажиллах боломжтой бизнес эрхлэгчидтэй ганцаарчилсан уулзалт хийх. 

 

Дээрх арга хэмжээний "Байгаль орчин" сэдэвт уулзалтанд: Уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг, хүнд үйлдвэрийн хог хаягдлыг багасгах зорилготой, хог хаягдлыг ялгах, тээвэрлэх, дахин боловсруулах зэрэг технологи нэвтрүүлэх зорилготой ААН-үүд, "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгжүүлэлт, моджуулалт хэрэгжүүлэх ААН, байгууллагууд болон бусад сонирхсон байгууллага, ААН-үүд оролцох боломжтой. "Аялал жуулчлал" сэдэвт уулзалтанд аялал жуулчлал эрхлэгчид, тур-операторууд, нийтийн хоолны үйл ажиллагаа эрхлэгч зэрэг сонирхогч бүх ААН-үүд оролцох боломжтой.

 

ХБНГУ-ын Штутгарт хотноо зохион байгуулагдаж байгаа Аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс өндөр ач холбогдол өгч "Түнш орон"-оор оролцож байна. Түүнчлэн БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ энэ айлчлалын хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн болон эдийн засгийн сайд, Байгаль орчин уур амьсгал тогтвортой хөгжлийн сайд, ЖДҮ ба аялал жуулчлалын сайд, Бельгийн Байгаль орчин уур амьсгал тогтвортой ба ногоон хөгжлийн сайд, Европын Холбооны Байгаль орчны асуудал эрхэлсэн Комиссар нартай тус тус уулзах юм. 

 

Иймд дээрхи арга хэмжээнд оролцох сонирхолтой ААН-үүд:

  1. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн уулзалтанд оруулах тодорхой санал, төсөл хөтөлбөр байвал 2022 оны 12-р сарын 5-ны дотор англи хэлээр ирүүлэх. (Ирүүлэх тухайгаа бидэнд урьдчилан мэдэгдэхийг хүсье).  
  2. Бельгийн талын ямар салбар, чиглэлийн ААН, байгууллагуудтай уулзах хүсэлтэй байгаагаа урьдчилан мэдэгдэх.
  3. Бизнес форумын үеэр Бельгийн талд төсөл, хөтөлбөрийн танилцуулга хийх бол бидэнд урьдчилан мэдэгдэж төслийн товч танилцуулгыг УБХТ руу 2022 оны 12-р сарын 15-ны дотор англи хэлээр ирүүлэхийг хүсье. 

 

Бүртгэлийн формын линкийг дор хавсаргав. Линкийг бөглөн 2022 оны 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү. 

Жич: Нэг хүний нийт зардал  5,100,000 төг. /2 талын нисэх тасалбар, Бизнес форумын зардал, бэлэг дурсгал/. Үүнд зочид буудлууд болон ЕХ-ны улс хооронд зорчих тээврийн болон бусад хувь хүний зардлууд ороогүй ба урьдчилан эдгээрийг та бүхэнд мэдэгдэх болно. .

 

БҮРТГЭЛИЙН ЛИНК: энд дарж бүртгүүлнэ үү. 

Бүртгэлийн мэдээллийг хүлээн авсаны дараа албан ёсны урилгыг ЕХ-нд илгээх ба Шенгений визийг ХБНГУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэст мэдүүлэхдээ 2022 оны 12-р сарын 15-ны дотор мэдүүлнэ. Виз мэдүүлэх төрлийг оролцогчид жич мэдэгдэх болно.

 

Визийн тухай дэлгэрэнгэй мэдээллийг энэ холбоосоор авна уу: https://ulan-bator.diplo.de/mn-mn/визийн-болон-консулын-үйлчилгээ/visa-einreise/-/1807090 Консулын хэлтсийн лавлах утас: 70133900

 

Нэмж тодруулах асуулт байвал  namjilmaa@ubchamber.mn имэйл болон 99114096 дугаарт холбогдон мэдээлэл авна уу. Баярлалаа.

Үндсэн цэс