• Дотоод мэдээ
  • Хадгаламж НЭГ ИХ НАЯДААР буурч, бондын арилжаа идэвхжив

Хадгаламж НЭГ ИХ НАЯДААР буурч, бондын арилжаа идэвхжив

2022/08/17

Инфляц 16 хувьд хүрч, мөнгөө хадгалах нь улам утгагүй болж байна. Арилжааны дийлэнх банк өнгөрсөн сарын эхнээс зээл олголтоо ихээхэн хумьсан. Учир нь зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэгч болох ААН, иргэдийн хадгаламж ихээхэн буурчээ. Тавдугаар сарын байдлаар нийт хадгаламж 18.4 их наяд төгрөг байв. Яг жилийн өмнө 19.1 их наяд төгрөг байсан юм.

Хадгаламж эзэмшигчид хадгаламжаа татаж, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн авахад зарцуулжээ.

Тэгвэл биржийн бус зах зээлд сүүлийн 11 сарын хугацаанд НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН бонд арилжсан байна.

Биржийн бус зах зээл гэж юу вэ?

Үнэт цаасны зах зээлийг биржийн болон биржийн бус гэж ангилдаг. Биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаас гаргаж арилжаалах зах юм. Үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэврийн сан, санхүүгийн байгууллага, шаардлага хангасан хувь хүмүүс мэргэжлийн хөрөнгө оруулагчид тооцогдоно. 

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо биржийн бус зах зээлийн шанг татаж, амжилттай хөгжүүлж байна. Шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй компаниуд үнэт цаасны 25 компаниас сонголтоо хийн, хамтран ажиллаж, богино хугацаанд санхүүжилт татаж байна.

ХАМГИЙН СҮҮЛД ГАРГАСАН БОНДУУД

"Голомт Капитал ҮЦК" андеррайтераар ажиллан, "Нөмөр Кредит ББСБ" "Нөмөр бонд 2" өрийн хэрэгслийн:

  • Транч 1: 17 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 23 мянган  ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан. Нийт 2.3 тэрбум  төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүллээ.
  • Транч 2: 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 22 мянган ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан. Нийт 2.2 тэрбум  төгрөгийн санхүүжилтийг тус тус амжилттай татан төвлөрүүллээ.

KAR БОНД

"Хан Алтай Ресурс" ХХК-ийн "КАR Bond" өрийн хэрэгслийн Транч 1 болох 8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 70 мянган ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан. Нийт 7 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрүүлсэн.

АРД ЛИЗИНГ БОНД

"Ард Лизинг" ХХК-ийн "Ард Лизинг" өрийн хэрэгслийн Транч 4 болох 15 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 мянган ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан. Нийт 2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татжээ.

BULL БОНД

"Булл Капитал ББСБ" 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,200 ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан. Нийт 2.2 тэрбум  төгрөгийн санхүүжилт төвлөрүүлжээ.

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сард эхлүүлснээс хойш 11 сарын хугацаанд шууд оролцогчдын тоо 27-д хүрчээ.

Нийт 63 үнэт цаас гаргагчийн 150 гаруй өрийн хэрэгслийн НЭГ ИХ НАЯД төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгээд байна. Энэ зах зээлийн онцлог нь хаалттай хүрээнд санал болгодог тул үнэт цаас гаргагч олон нийтэд бондын мэдээллээ түгээх үүрэггүй.

Харин ХК статустай болох компаниуд, жишээ нь банкууд нэгж хувьцаагаа хэдэн төгрөгөөр үнэлсэн, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт зэргээ өөрийн цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр заавал танилцуулах үүрэгтэй.     

Санхүүгийн зохицуулах хороо биржийн бус зах зээлийн үйл ажиллагаанд эрх зүйн хяналт тавьж байна. Тэгэхээр огт хяналтгүй зах зээл биш.

БИРЖИЙН БОЛОН БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ЯЛГАА

Харьцуулалт

Биржийн зах

Биржийн бус зах

Хөрөнгө оруулагч

Олон нийт

Мэргэжлийн хөрөнгө оруулагч

Зуучлагч

Үнэт цаасны компани

Үнэт цаасны компани

Систем

Төвлөрсөн

Мэдээллийн арилжааны платформ  

Хэн зохицуулдаг вэ?

Санхүүгийн зохицуулах хороо. Зохицуулалт өндөр

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо. Зохицуулалт бага

Арилжааг хэрхэн хийдэг вэ?

Захиалгад үндэслнэ.

2 тал хоорондоо тохиролцоно.

Зарцуулах хугацаа

6-15 сар

5-15 хоног

Бүртгэл

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” бүртгэнэ.  

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” бүртгэнэ.  

Хэрэв та биржийн бус зах зээлд оролцон, өндөр хүүтэй бондод хөрөнгө оруулахыг хүсвэл үнэт цаасны компаниудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Эдгээр компани үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчийг холбох гүүр болдог юм.

Үнэт цаасны компаниуд биржийн бус зах зээлд ажилласнаар орлогоо нэмэх боломж бүрдсэн. Мөн богино хугацаанд олон компани энэ зах зээлээс тэрбумаар хэмжигдэх санхүүжилт татжээ. Одоогоор төрийн байгууллагуудаас Хөгжлийн банк энэ зах зээлийн дагуу санхүүжилт аваад байна.    

Төгсгөлд нь сануулахад та хувьцаа, бонд гэх мэт үнэт цаас худалдан авахаар төлөвлөж байгаа бол үнэт цаас гаргагч компанийг сайтар судлах шаардлагатай. Толгой компани нь охин компанийнхаа үнэт цаасанд баталгаа гаргасан бол давуу тал болно. Мөн зарим тохиолдолд даатгалын компани тухайн үнэт цаасыг даатгах нь бий.

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН ДАВУУ ТАЛУУД

⏰Үнэт цас бүртгэх үйл явц хурдан шуурхай (5-15 хоног)
☝️Эрх зүйн зохицуулалт нь хялбар
📉 Бага зардалтай

Хөрөнгө оруулалтын алтан дүрэм: Өгөөж өндөр байх тусам эрсдэл тэр хэрээр өндөр байдаг.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс