“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Улаанбаатар хотын худалдааны танхим, МҮХАҮТ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбох, олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж” сэдэвт сургалт 10-р сарын 21-нд зохион байгуулах гэж байна.
Сургалтаар ОУХТ-ын худалдааны арга хэрэгслийг ашиглах заавар, Экспортын бэлэн байдлын үнэлгээ, Худалдааны хоёр болон олон талт хэлэлцээрийг ашиглах боломжийн талаар экспортлогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Сургалт болох газар: МҮХАҮТ-ын Их танхимд
Хугацаа: 2025.10.21-нд 10:00-12.30
Бүртгүүлэх холбоос: http://membership.mn:8080/front/event/public/person
Холбогдох утас: 7700-3883