"УЛААНБААТАР В2В- ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улаанбаатар хотын худалдааны танхим, Үндэсний ба Олон Улсын Арилжааны Арбитр 10-р сарын 29-ний өдөр "Улаанбаатар В2В-Хуульчидтай уулзах өдөр" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд бизнесийн байгууллагуудын төлөөллүүд, бизнес эрхлэгчид оролцож ААН, бизнестэй холбоотой хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авч, хуулийн фирмүүдийн танилцуулга, цаашид хамтран ажиллах тухай санал солилцсон арга хэмжээ болов. Мөн бизнес уулзалтаар Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал, Үндэсний ба олон улсын арилжааны арбитрын Дарга Б.Хаш-Эрдэнэ арбитрын танилцуулга хийн, МУИС, Хууль зүйн сургууль, Санхүү, татварын эрх зүйн багш Б.Баасандорж арбитрын хэлэлцээр, түүний ашиг тус гэх илтгэл тавив.
Арга хэмжээний гол хэсэгт “Номадикс Бизнес Лоу Фирм”, “Эм Ди Эс Энд Хаанлекс” ХХН, “Грандлекс Партнерс” ХХН, “Грата Интернэшнл Монголиа” ХХК, Прайм партнерс ХХК, Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ҮЦК ХХК, Түмэн Адвокатс хуулийн фирм оролцож танилцуулгаа тавин мэдээлэл өгөн оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн болон оролцсон бүх оролцогч байгууллагууддаа талархал илэрхийлье.















