Арбитрт нэхэмжлэл гаргах

Арбитрт нэхэмжлэл гаргахад бүрдүүлэх бичиг баримт

“Үндэсний ба олон улсын худалдааны арбитр”-т бичгээр нэхэмжлэл гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

Нэхэмжлэлийн хамт дараах бүрдүүлбэрийг бүрдүүлж арбитрт ирүүлнэ.  

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр:

  1. Нэхэмжлэлийг “Үндэсний ба олон улсын худалдааны арбитр”-т гаргасан байх;
  2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  3. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;
  5. Нэхэмжлэлийн үнэ;
  6. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт;
  7. Маргаан үүсэх үндэслэл болсон гэрээ;
  8. Арбитрын хэлэлцээр болон түүнтэй адилтгах эсхүл иш татсан баримт бичиг;
  9. Арбитрын зардал төлсөн баримт;
  10. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч оролцуулах бол итгэмжлэл.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өргөдөл, түүнд хавсаргасан материалыг хариуцагч, хэргийн оролцогч болон арбитрчийн тоогоор тус бүр хувилж өгөх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд Арбитр нь нэмэлт баримт бичгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.  

Нэхэмжлэлийн загварыг энд дарж татаж авна уу.

Үндсэн цэс