COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Танхимын мэдээ
  • “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2024/11/01

БНСУ-ын ЭСЯ-ны санаачилгаар Улаанбаатар хотын худалдааны танхим, Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ хамтран 10-р сарын 30-нд “Солонгос-Монголын бизнес эрхлэгчдийн анхдугаар бизнес форум” зохион байгууллаа.

Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Д.Ончинсүрэн нар форумыг нээсэн юм.

Форумд Монголын талаас Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Д.Ончинсүрэн, УБХТ-ын Удирдах зөвлөл "Премиум нексус" ХК, "Шоппи" ХХК, "Фрий фүүд" ХХК болон гишүүн компаниуд оролцов.

Солонгосын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон, БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Юүн Жи Хён, Котра Улаанбаатар дахь салбарын дарга Чэ Син Ван, Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Пак Мин Гю ба салбар тус бүрийн Төлөөлөгчийн газруудын суурин төлөөлөгчид, мөн Солонгосын аж ахуйн нэгжүүд оролцсон юм.

Бизнес форумын үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим, Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ Хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Мөн БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Юүн Жи Хён, Котра, Industrial Bank of Korea-ийн Монгол дахь төлөөлөгч нар илтгэл тавив.

Аж ахуйн нэгжүүд хоёр орны хооронд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд болох гааль, тээвэр, виз гэх мэт худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх зэрэг холбогдох бүх асуудлаар, шинэ санал санаачилга дэвшүүлж, хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож, хэлэлцсэн үр дүнтэй форум болж өндөрлөлөө.

Ийнхүү Улаанбаатар хотын худалдааны танхим Монгол Улс дахь Солонгосын ХАҮТ-тай цаашид байнга хамтран ажиллаж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, хамтарч ажиллах ажлуудын эхлэлийг амжилттай тавьж байна.

Холбоотой мэдээлэл
COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ
2026/08/21
УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/17
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026/08/11
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/08/10
УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА
2026/08/07
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ
2026/07/23
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/07/22
УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/07/01
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
Үндсэн цэс