• Дотоод мэдээ
  • 2021 онд экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ

2021 онд экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ

2022/01/17

-2021 оны арванхоёрдугаар сарын буюу жилийн эцсийн статистик тоон мэдээллийг хүргэе-

Монгол Улсын 2021 оны экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн бол 4 хувийг нь нэхмэл бүтээгдэхүүн эзэлжээ.

2021 оны экспорт 1.7 тэрбум ам.доллараар өссөн. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өссөн нь голлон нөлөөлсөн.

Харин импорт 1.5 тэрбум ам.доллараар өссөн ба 19.5 хувийг нь эрдэс бүтээгдэхүүн, 18.2 хувийг нь машин, механик төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг эд анги, 17.9 хувийг тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

Нүүрс, алт, газрын тос, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 38.8 хувиас 4.1 дахин өссөн байна.

Монгол Улсын нийт зээлийн өрийн үлдэгдэл 20.9 их наяд төгрөг болж өмнөх сараас 3.7 хувиар өссөн байна.

ИНФЛЯЦ НЭМЭГДЭХЭД ХҮНСНИЙ ҮНЭ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН

2021 оны арванхоёрдугаар сард инфляц 13.4 хувьд хүрсэн. Үүнд импортын барааны үнэ 46.4 хувиар нөлөөлж байна.

Инфляцад голлон нөлөөлсөн бараа:

  1. Хонины мах
  2. Бензин
  3. Дизелийн түлш
  4. Түлшний мод
  5. Хоолны газрын хоолны үнэ
  6. Үхрийн мах
  7. Сүү
  8. Алим

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.

ХӨВСГӨЛ АЙМАГ МАЛЫН ТООГООР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая мал тоологдлоо. Малын төрлөөр задалбал 4.3 сая адуу, 5.0 сая үхэр, 454.0 мянган тэмээ, 31.1 сая хонь, 26.5 сая ямаа тоологдлоо.

Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж, улсад Хамгийн их малтай байна.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Малчин өрх 188.6 болж өмнөх оноос 4.2 хувиар өссөн. Монгол улсад 305.4 мянган малчид байгаагаас 41 хувь нь эмэгтэй байна. Нийт малчдын 6 хувь нь туслах малчид байна.

200 хүртэлх малтай 89.4 мянган (малчин өрхийн 47.4%) өрхөд нийт малын 13.7 хувь, 1000 – аас дээш малтай 10.6 мянган (малчин өрхийн 5.6%) өрхөд нийт малын 22.2 хувь нь байна.

Том малын хорогдол өмнөх оны мөн үеэс 45.9 хувиар нэмэгдэж, бойжуулсан төл 10.8 хувиар буурсан байна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН 10.7 ХУВИАР ӨССӨН

Улсын хэмжээнд 2021 онд үр тариа 614.5 мянган тонн, төмс 182.6 мянган тонн, хүнсний ногоо 121.7 мянган тонн, таримал тэжээл 293.7 мянган тонн, техникийн ургамал 52.3 мянган тонныг хураан авч, 1.7 сая тонн хадлан, 63.6 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл Өмнөх онтой харьцуулахад 10.7 хувиар өсөхөд БОЛОВСРУУЛАХ аж үйлдвэрийн салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна

Монгол улсын хүн ам 2021 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.4 сая болж өмнөх оноос 52.6 мянган хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.5 нэгжээр буурсан бол нас баралт өмнөх оноос 1.1 нэгжээр нэмэгджээ. Хүн амын цэвэр өсөлтийн түвшин 2021 онд 16 байгаа нь 2010 оноос хойших хамгийн доод түвшинд байна.

Улсын хэмжээнд 2021 оны эцэст 39.1 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.0 мянга (7.6%) нь бүтэн өнчин, 36.1 мянга (92.4%) нь хагас өнчин хүүхэд байна.

2021 онд 19.9 мянган хүн нас барж, өмнөх оноос 4.0 мянга буюу 25.2 хувиар өсжээ. 100000 амьд төрөлтөд ногдох Эхийн эндэгдлийн түвшин 95 болж өмнө ОНООС 3.1 дахин өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 онд 576.0 мянга болж, өмнөх оноос 17.3 дахин нэмэгдсэн бөгөөд нийт халдварт өвчнөөр өвчлөгчдийн 97.4 хувь буюу 561.2 мянга нь ковид 19-ӨӨР өвчлөгчид байна.

ЭМДС-ЫН ЗАРЛАГА ХОЁР ДАХИН ӨССӨН

Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 3.4 их наяд төгрөг болж өмнөх оноос 735 (27.4%) тэрбум төгрөгөөр, зарлага мөн 3.2 их наяд төгрөг болж өмнө оноос 35 (1.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 2021 онд 460.6 мянга болж өмнөх оноос 11.4 мянган (2.5%) хүнээр нэмэгджээ.

2021 онд эмд-ын сангийн орлого 489 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 115.9 (31.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. харин зарлага 1199.5 тэрбум болж, өмнөх оноос 2.9 дахин өсжээ.

ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСЖЭЭ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2021 онд 25.4 мянга болж, өмнөх оноос 2.4 мянга (10.3%)-аар ӨСӨХӨД Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 1571 (13.0%), ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, АШИГ СОНИРХЛЫН эсрэг гэмт хэрэг 465 (2.6 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 232 (3.1%)-оор ӨССӨН нь голлон нөлөөлжээ.

Залилангийн гэмт хэрэг 2021 онд 6.6 мянга бүртгэгдсэн нь 2019 онтой харьцуулахад 39.9 хувиар (1.9 мянга), 2020 онтой харьцуулахад 53.6 хувиар (2.3 мянга) тус тус өссөн байна.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс