НИЙСЛЭЛИЙН 1-Р ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ТЭРГҮҮТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУД УБХТ-ЫН УЗ "ПРЕМИУМ НЕКСУС" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2025/12/24
12-р сарын 20-нд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нар Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөл “Премиум Нэксус ХК”-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн хүйтэн хэлхээний логистикийн төв болон Сэнтрал Фүүдс хоолны үйлдвэртэй танилцаж, салбарт тулгамдаж буй асуудлууд, боломжуудын талаар нийслэл хоттой хэрхэн уялдаж ажиллах талаар ярилцлаа.
Улаанбаатар хотын худалдааны танхимаас гишүүн компаниудаа дэмжих хүрээнд төр, хувийн хэвшлийг холбосон, хувийн хэвшлийн дуу хоолойг төр, тэр дундаа нийслэлийн захиргаанд хүргэх ажлыг хийдэг бөгөөд энэ хүрээнд НЗД-ын холбогдох албан тушаалтнууд ААН-үүдээр зочлох, зөвлөлдөх уулзалтыг тогтмол хийж байх болно.




Холбоотой мэдээлэл