COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

"Гэрээ, гэрээний эрх зүй" сургалтад урьж байна

2023/11/23

Хүмүүс ахуйн болоод аж ахуйн шинжтэй үйл ажиллагаанд оролцох явцдаа гэрээний эрх зүйн харилцаанд алхам тутам оролцож байдаг бөгөөд өөрсдийн ашиг сонирхлоо илэрхийлэх, хамгаалах, хэрэгжүүлэх, үүргээ гүйцэтгэхийн тулд гэрээний эрх зүйн үндсэн асуудлуудыг зөв танин мэдэх, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй гарч байдаг. 

Тиймээс эрх зүйн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох нэг чухал үндэслэл болох гэрээний тухай онолын мэдлэг олгох, гэрээ байгуулах соёл, гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэх явцад өөрийн болон бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахдаа аливаа асуудалд хууль зүйн үүднээс хандах хандлага, эрх зүйн ухамсар төлөвшүүлэх, зөв шийдэл гаргах чадвартай болгох зорилгоор Улаанбаатар хотын худалдааны танхимаас бизнесийн байгууллагын удирдлага, ажилчид, сонирхсон хүн бүхнийг "Гэрээ, гэрээний эрх зүй" сургалтад урьж байна.

Сургалтын хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэгийг олгоно:

  • Гэрээний ерөнхий ойлголт
  • Гэрээ байгуулах процесс
  • Гэрээний төсөл боловсруулах ерөнхий аргачлал
  • Гэрээ байгуулахад анхаарах зүйлс
  • Гэрээнээс үүдэлтэй маргааныг шийдвэрлэх механизмууд

Үргэлжлэх хугацаа: 3 цаг

Төлбөр: 70.000 төгрөг /Гишүүн байгууллага: 50.000 төгрөг/

Данс: 2015101809 Голомт банк /"Улаанбаатар хотын худалдааны танхим" ТББ/

Хэзээ: 2023 оны 11-р сарын 29-ний 10 цагт

Хаана: Төв шуудангийн баруун талд Экспресс тауэр /Практикал даатгал бичигтэй/ 15 давхарт 1506 тоот

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/19OpS7Psv3rMSxlO8vGGaw4wuibAoL1siZMlthb7uNzY/edit

Холбоо барих: 7700-3883

Холбоотой мэдээлэл
COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ
2026/08/21
УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/17
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026/08/11
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/08/10
УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА
2026/08/07
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ
2026/07/23
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/07/22
УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/07/01
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
Үндсэн цэс