УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ. УБХТ БА НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА БНХАУ-ЫН ЛАНФАН ХОТОД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа "ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА НД-ЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
  • Гадаад мэдээ
  • Их Британи ирэх наймдугаар сар хүртэл жуулчдад хилээ нээхгүй

Их Британи ирэх наймдугаар сар хүртэл жуулчдад хилээ нээхгүй

2021/03/29

Их Британийн Соёлын сайд Оливер Доудэн зургаадугаар сарын сүүл хүртэл дэлхийн бусад улсуудтай тээврийн харилцаагаа сэргээж чадахгүй байх магадлалтай гэж мэдэгджээ. Түүнчлэн Сандэй Таймс сонин гадаадад амрахыг хүссэн британичууд наймдугаар сараас нааш хилийн дээс алхах боломжгүй гэв.

Их Британийн эрх баригчдын баталсан шинэ хуулиар нисэх онгоцны буудалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэн хүмүүс 5 мянган фунт стерлинг (7 мянга орчим доллар) -аар торгуулахаар болжээ. Энэхүү журмыг гуравдугаар сарын 29 буюу өнөөдрөөс эхлэн мөрдөх бөгөөд дуусах хугацаа нь зургаадугаар сарын 30-ны өдөр юм.

Одоогийн байдлаар цөөн хэдэн тохиолдолд л Их Британиас гарахыг зөвшөөрч байгаа аж. Тодруулбал, ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших, хурим, оршуулгын ёслолд оролцох, хувийн онцгой шалтгаанаар гарахыг зөвшөөрчээ.

Их Британи руу нэвтрэх хүмүүсийн хувьд ирэхдээ 10 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, 210 фунт стерлингийн үнэтэй хоёр удаагийн шинжилгээ хийлгэх шаардлагатай юм байна. Үүний дараа тус улсад мөрдөгдөж буй хязгаарлалтын дэглэмийг дагаж мөрдөх ёстой аж.

Коронавирусийн шинэ омгийн халдварын тархалт өндөр "Улаан жагсаалт"-ын орнуудаас ирсэн хүмүүс нисэх онгоцны буудлын зочид буудалд тусгаарлагдаж, 1750 фунт стерлинг (2.4 мянга орчим доллар) төлөх шаардлагатай юм байна. "Таймс"-ын эх сурвалж "Британичуудын хувьд зургаадугаар сарын 30-наас гадагшаа аялахыг зөвшөөрөхгүй л болов уу. Наймдугаар сар илүү бодитой харагдаж байна" гэжээ. 

Их Британид өнөөдрийн байдлаар 30 сая хүн вакцины эхний тунгаа хийлгээд байна.

Эх сурвалж: ВВС

Үндсэн цэс