ЭКСПОРТЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ДУТМАГ БАЙНА “ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА "ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО “ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР B2B-ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА “ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА "УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

“Бизнес ба хүний эрх” сургалтыг зохион байгууллаа

2022/09/20

Улаанбаатар хотын худалдааны танхим, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн багийнхантай хамтран Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдэд “Бизнес ба хүний эрх” сургалтыг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн ЖДҮ-ийн газар, GS1 Mongolia байгууллагатай хамтран “Эмэгтэйчүүдийн тогтвортой бизнес” төслийг 2022 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулж, эдийн засгийн эрх чөлөөг бий болгох замаар хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийг хангах боломжтой гэж үзэж энэхүү төслийг хэрэгжүүлж байна.  

Тус төслийн хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг ойлгох, нөхөрлөл, хоршоо, компаний эрх зүй, онцлог ба давуу тал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт ба шошго, сав баглаа боодол, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, патент, барааны тэмдэг, түүний ач холбогдол,  гадаад, дотоодын онлайн сувгуудаар бүтээгдэхүүнээ борлуулах боломж, анхаарах зүйлс, GS1 систем, зураасан кодны хэрэглээ, ач холбогдол, логистик, нийлүүлэлтийн хэлхээний талаарх анхан шатны сургалтуудыг зохион байгуулаад байна.  

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүжилтээр Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төсөл нь хүний эрхийг хамгаалах, хүндэтгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хариуцлагатай бизнесийг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм.

“Бизнес ба хүний эрх” сургалтаар хүний эрхийг хүндэтгэх, хангах нь бизнесийн цаашдын тогтвортой байдал, ашиг, орлогод хэрхэн нөлөөлдөг талаар харилцан ярилцлаа.

 

Холбоотой мэдээлэл
ЭКСПОРТЫН ЗАХ ЗЭЭЛД НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ ДУТМАГ БАЙНА
2025/10/21
“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА
2025/10/21
“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025/10/13
"УЛААНБААТАР B2B-ХУУЛЬЧИДТАЙ УУЛЗАХ ӨДӨР” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025/10/02
“ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025/09/30
УБХТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРТАЙ УУЛЗЛАА
2025/08/04
"УЛААНБААТАР - TECH2B" ТЕХНОЛОГИ БА БИЗНЕСИЙН ОГТЛОЛЦОХ ЦЭГ АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025/07/07
УБХТ-ЫН ГИШҮҮД, БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХОРООНЫ ГИШҮҮН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.
2025/07/07
УБХТ БА НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХООРОНД САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025/06/18
Үндсэн цэс