Цар тахлын дараа бизнесээ хэрхэн сэргээх вэ

2021/10/10

Компаний стратегийг уян хатан болгох

Цар тахлаас болж бий болоод байгаа сорилт, бэрхшээлтэй тулгарч, үүнийг даван туулахын тулд компаниуд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэхдээ бид компаний бизнесийн дараагийн шат болох бизнесээ сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн өмнө энэхүү сэргэлтийг бий болгоход туслах өөрсдийн боломжуудыг урьдчилан тодорхойлох шаардлагатай. Үүний тулд “хариу арга хэмжээний үнэлгээ”-г хийж шаардлагатай тоон мэдээлэл, хямралын үед олж авсан туршлага зэргийг нэгтгэн дүгнэж, эдгээрийг өнөөдрийн бизнестээ хэрэгжүүлэн тодорхой үр ашиг гаргаж, ирээдүйн стратегиа тодорхойлохдоо ашиглах нь чухал юм. 

Цар тахлын өмнөх үе рүү эргэн очиж харвал ирээдүйд учирч болох эрсдлийг урьдчилан тооцож, үүнд анхаарч хөрөнгө оруулалт хийсэн компаниуд ихэвчлэн өөрсдийн стратегидаа өөрчлөлт оруулсан байна.

Хариу арга хэмжээгээ үнэлэх

Эрсдэлийн эсрэг арга хэмжээ авсны дараа байгууллагууд одоо хямралын эсрэг хариу арга хэмжээ хэрхэн хэрэгжсэн талаар үнэлгээ хийж дүгнэлтээ гаргаж байна. Ийнхүү цуглуулж авсан мэдээлэл, хямралын үед суралцаж олж авсан туршлага нь одоо бизнесээ эргээж сэргээхэд хэрэгтэй болохоос гадна удирдлагуудад цаашид сайжруулах шаардлагатай зүйлсийг тодорхойлж, эдгээрт илүү анхаарахад туслах болно.

PwC-ийн 2021 онд хийсэн судалгаагаар цар тахлаас өмнө нийт байгууллагуудын 51% нь хэрэгжүүлсэн арга хэмжээгээ дахин эргэж хянаж үзэх үйл явцыг хэдийнээ эхлүүлсэн байсан гэж гарсан байна.

Хянаж үзэх, үнэлгээ хийх, сайжруулах

Компаниуд өөрсдийнх нь бизнест хамгийн хүнд цохилтууд учирсны дараа тэдний хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ хэр үр дүнтэй байснаас үл хамааран байнга сайжруулалт хийж байх ёстой гэдгийг ойлгож авсан байна. 

Эрсдэлийн эсрэг хэрэгжүүлсэн хариу арга хэмжээнүүдийг үнэлж үзэхэд компаниудад өөрсдийн бизнесээ ойлгож улам сайжруулахад тус болох дараах хоёр үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нь ажиглагдаж байна. Үүнд:

Нэгдүгээрт, компаниуд хүндрэл учирч байгаа тухайн цаг үед бизнес, үйл ажиллагаандаа үнэлгээ хийж дахин хянаж үзэх. Энэ үйл явцыг хэрэгжүүлснээр компани тухайн хямралын үед өөрсдийнх нь хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ хэр үр дүнтэй байгааг тодорхойлж тухай бүрд нь засаж, сайжруулах боломжтой болно.

Хоёрдугаарт, хариу арга хэмжээний дараах буюу тухайн хямрал дууссаны дараах хяналт, үнэлгээ. Компани өөрийн хариу арга хэмжээний чадавх хэр зэрэг байгаа, үүнийгээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэгтээ үнэлгээ хийж үзсэнээр цаашид сайжруулах шаардлагатай хэсгүүдээ тодорхойлж дараагийн хямралд өөрийгөө бэлдэх боломжтой болно. 

Хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, өөрийн давуу талаа илүү сайжруулах 

“Бидэнд хямралын эсрэг ажиллах мэргэжлийн баг байхгүй”

“Ажилчдын маань үүрэг, хариуцлага тодорхой биш байсан бөгөөд компаний шийдвэр гаргах үйл явцад алдаа байсныг илрүүлсэн”

“Манай компаний КОВИД-19-ийн эсрэг арга хэмжээ авах баг сайн ажилласан бөгөөд бид энэ багаа цаашид дахин тохиолдож болох хямралын үед үргэлжлүүлэн ажиллуулах болно”

“Бид бизнесийнхээ зарим оролцогчдыг хариултгүй асуулттай нь орхисон”

Дээрх дүгнэлтүүд бол хариу арга хэмжээндээ хийсэн компаниудын үнэлгээнээс гарсан хамгийн нийтлэг дүгнэлтүүд юм.

Учирч болзошгүй бэрхшээл болон цаашид сайжруулах шаардлагатай байгаа үйл ажиллагааны хэсгээ олж тодорхойлох нь хүндрэл бэрхшээлийг даван туулах хамгийн эхний алхам болно. Үүнээс гадна өөрийн давуу талаа тодорхойлж, хямралын үед олж авсан туршлагаа ажил хэрэг болгох нь мөн маш чухал.

Өөрийн сурч авсан сайн болон муу туршлагаа баримтжуулан нэгтгэж харснаар та дараагийн хямралд илүү сайн бэлтгэгдэх болно. 

Тогтмол хариуцлагатай байж суралцаж байх

Хариу арга хэмжээндээ үнэлгээ хийж үзсэнээр та компанидаа хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээгээ тодорхойлох боломжтой болох бөгөөд компани цаашид үйл ажиллагаагаа явуулахдаа байнга суралцаж байхад анхаарч байх хэрэгтэй. 

Хариу арга хэмжээнүүддээ үнэлгээ хийхийн тулд тухайн арга хэмжээний үр дүнд гарч болох үр дүн нь заавал хэмжигдэх боломжтой байхаар төлөвлөх шаардлагатайгаас гадна эдгээр арга хэмжээнүүд нь танай компаний өмнө тулгарсан хямрал, хүндрэл бэрхшээл болон компаний дотоод хэрэгцээ шаардлагад нийцсэн байх хэрэгтэй. 

Хямралын эсрэг хэрэгжүүлсэн хариу арга хэмжээнүүдэд хийсэн үнэлгээний тайланд дараах агуулгыг оруулж байхыг зөвлөж байна:

  • Тухайн үйл явдал тохиолдсон цаг хугацаа

  • Чухал шийдвэрүүдийг гаргасан болон хариу арга хэмжээ хэрэгжүүлсэн цаг хугацааны бүртгэл

  • Ажиглагдсан зүйлс

  • Сурч авсан туршлага

  • Цаашид анхаарах шаардлагатай зүйлс, зөвлөмж

Эх сурвалж: https://www.pwc.com/gx/en/issues/crisis-solutions/after-action-review.html

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс