• Танхимын мэдээ
  • "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа

"УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа

2025/05/02

Улаанбаатар хотын худалдааны танхим, "Улаанбаатар Үнэт цаасны бирж" ХК-тай хамтран 4-р сарын 24-нд "УЛААНБААТАР В2В-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ЖДҮ-LEVEL UP" бизнес уулзалт амжилттай зохион байгууллаа.

Уулзалтаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж, бизнесийн өсөлтийн дараагийн шатандаа гарах боломжийг эрэлхийлсэн ЖДҮ эрхлэгчид болон тус салбарыг судалж буй ААН, бизнес эрхлэгчид оролцож, мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл аван, хэлэлцүүлгээр сонирхсон асуултуудынхаа хариултыг лавлан, бизнес нэтворкин тогтоосон арга хэмжээ болов.

В2В уулзалтад "Апекс капитал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж"-ийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал, "Түмэн шувуут" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд, "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны зөвлөх ноён Лю Жинжи оролцож илтгэл тавьж, мэдээлэл дуулгав. Мөн ЖДҮ эрхлэгчдийн Хөрөнгийн зах зээлийн боломж, тулгарч буй асуудал, шийдлийн тухай хэлэлцүүлэг өрнөлөө.

 

 

 

 

Үндсэн цэс