• Дотоод мэдээ
  • "Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо

"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо

2023/11/01

Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд "Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" захирлуудад зориулсан VIP сургалтыг Улаанбаатар хотын худалдааны танхим 11-р сарын 1-нд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар:

  • Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх  ач холбогдол

  • Компанийн нийгмийн хариуцлага болон бизнес-хүний эрхийн ялгаа,

  • Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд,

  • Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай

  • Хүний эрхийн магадлан шинжилгээний тухай ойлголт, үе шатууд гэх мэт чухал чиглэлүүдийн мэдээлэл өгч, суралцагчдыг цаашид хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах чиглэлээр компани дээрээ тодорхой арга хэмжээ авч, ажилчиддаа энэ талаарх мэдлэг, ойлголт олгож, эерэг хандлага түгээхийг захирал, удирдах албан тушаалтнуудад уриалсан үр дүнтэй сургалт боллоо.

Улаанбаатар хотын худалдааны танхим цаашид дээрх санхүүжилтээр танхимын гишүүн хоёр байгууллагад "Хүний эрхийн магадлан шинжилгээ" хийх юм. Иймд тус үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй байгууллага бидэнтэй холбогдож хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Холбоотой мэдээлэл
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
Үндсэн цэс