• Арбитр
  • АРБИТРЫН ТАНИЛЦУУЛГА

ҮНДЭСНИЙ БА ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ АРБИТР

 

“Үндэсний ба олон улсын худалдааны арбитр” нь 2015 онд үүсгэн байгуулагдсан ба өнөөдрийг хүртэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын Арбитрын үйл ажиллагааг явуулж байна. 

Арбитрын бүрэлдэхүүнд гадаад, дотоодод нэр хүнд бүхий хууль, эрх зүй, эдийн засаг, санхүү, барилга, хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн үнэмлэхтэй Арбитрч нар ажиллаж байна. Түүнчлэн  Австрали, Канад, Сингапур, Европын Холбоо, Швейцарь, АНУ болон Англи гэх мэт нийтийн болон иргэний эрх зүйн тогтолцоо бүхий орнуудын мэргэжилтнүүд манай арбитрт олон улсын арбитрч, хуульчаар ажилладаг. (энд дарж Арбитрч нартай танилцана уу)

Үндсэн үйл ажиллагаа:

Үндэсний ба олон улсын худалдааны арбитр”-аар дараах төрлийн маргааныг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн маргаан шийдвэрлэх журам болон олон улсын, үндэсний хууль, тогтоомжийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж байна. Үүнд:

  • Гэрээнээс үүссэн аливаа маргаан 

  • Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан

  • Эд хөрөнгийн маргаан

Мөн Арбитрын үйл ажиллагааг Монгол Улсад хөгжүүлэх, иргэн, ахуй нэгж байгууллагуудад хууль эрх зүйн болон Арбитрын талаар мэдлэг мэдээлэл олгож, зөвлөгөө үзүүлж байна. 

“Үндэсний ба олон улсын худалдааны арбитр”-ын онцлог:

  • Хараат бус, 

  • Итгэл хүлээхүйц, 

  • Шударга,

  • Авилгагүй, 

  • Хүнд сурталгүй,

  • Олон улсад нэр хүндтэй мэргэжлийн арбитрч нартай.

Арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэхийн давуу тал:

  • Аливаа гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг гэрээний талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрсдийн сонгосон, мэргэшсэн хөндлөнгийн арбитрчаар хуулийн дагуу, хурдан шуурхай шийдвэрлүүлж өөрийн хууль ёсны эрх ашгаа бүрэн хамгаалуулах боломжоор хангагдах юм.

  • Маргааныг нэг, гурав эсхүл талуудын тохиролцсон сондгой тооны хэдэн ч арбитрчаар шийдвэрлүүлэх ба цаг хугацааны хувьд шуурхай, зардал бага.

  • Арбитрын шийдвэр нь эцсийн бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байдаг. Шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

Үндсэн цэс