Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын (УБХТ) цахим хуудсаар зочилж буй Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим нь 2015 онд байгуулагдаж дараах чиглэлээр ажиллаж байна:

Бодлогын өмгөөлөл, төр-бизнесийн хамтын ажиллагаа:
  • Гишүүд, хувийн хэвшлийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төр, олон нийтэд илэрхийлэн хамгаалах;
  • Бизнес, эдийн засгийн чиглэлээр төрөөс хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн актуудад бизнес эрхлэгчдийн саналыг тусгуулах;
  • Бизнесийн орчныг сайжруулахад шаардлагатай судалгаа хийх, бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэхээр төрийн бүх шатны байгууллагуудтай ажиллах, харилцан мэдээлэл солилцох.
Дэмжин урамшуулах:
  • Гадаад, дотоодын болон олон улсын санхүүжилттэй төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүдэд гишүүдээ хамруулах;
  • Гишүүд, бизнес эрхлэгчдийг гадаад, дотоодын зах зээл дээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтрагч, түнш олоход нь дэмжлэг үзүүлэх;
  • Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад нь дэмжлэг үзүүлэх;
  • Бизнес эрхлэх, гадаад зах зээлд гарах чадавхийг нь сайжруулах, хөгжүүлэх төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх.

Хэрвээ Та бүхэн бизнесээ өргөжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, томоохон аж ахуйн нэгжүүдтэй түншийн харилцаа тогтоон хамтран ажиллах, бизнесийн өндөр зэрэглэлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран эрхээ хамгаалуулахаар нэгдэх шаардлагатай бол эргэлзэлгүй бидэнтэй холбогдоорой.

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим таны хэрэгцээ шаардлагад нийцсэн дэмжлэг, туслалцаа, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна.

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН МАНЛАЙЛАГЧ БАЙХЫН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАЦГААЯ

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

2021

  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж эхлэв.

 

2020

  • Ковид - 19 цар тахлын үед бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх зорилгоор бизнесийн орчны 4 судалгаа хийж төр, олон нийтэд үр дүнг нь танилцуулав. 
  • Цар тахлын үед бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр мэдэгдэл, уриалга гаргах, санал хүргүүлэх, мэдээлэл, санал солилцох уулзалт зохион байгуулах зэргээр бизнес эрхлэгчдийн идэвхтэй дуу хоолой болж ажиллав.
  • Монгол улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран ажиллаж эхлэв.
  • Нээлттэй Нийгэм Хүрээлэн болон бусад олон улсын байгууллагуудтай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж эхлэв.

2019

  • Монгол - Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
  • УБХТ болон МҮХАҮТ-ын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж УБХТ-ын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэв.
  • УБХТ-ын Бүх гишүүдийн хурлыг зохион байгуулав.
  • УБХТ-ын Ерөнхийлөгчөөр "Ард санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирлаар эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ нар томилогдов.

2018

  • “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг НЗДТГ-тай хамтран зохион байгуулав.
  • УБХТ БНХАУ-ын Хөх хотын Худалдааг дэмжих хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж эхлэв.
  • Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтыг Бээжин, Хөх хотод тус тус зохион байгуулав.
  • УБХТ-ын хамт олон Цэцэрлэгт хүрээлэнд өөрийн гэсэн төгөлтэй болов.

 

2017

  • “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг НЗДТГ-тай хамтран зохион байгуулав.
  • УБХТ-ын Ерөнхийлөгчөөр "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, Гүйцэтгэх захирлаар "Делоитт Онч Аудит" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн нар томилогдов.
  • УБХТ БНХАУ-ын Хөх хотын худалдааг дэмжих хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, бизнес уулзалтыг зохион байгуулав.

2016

  • УБХТ-ын Удирдах Зөвлөлийн гишүүд хотын эко системийг боловсруулах, эко орчин бүрдүүлэхэд анхаарч “Улаанбаатар хотын ногоон сан”-г байгуулан аж ахуйн нэгж, иргэдэд “Ногоон зээл” олгож байна.
  • Гишүүдийн тоо эрс нэмэгдэж 100 гишүүн байгууллагатай болов.

2015

4-р сарын 16:           

Улаанбаатар Хотын Худалдааны Танхим байгуулагдав. 

  • УБХТ-ын анхны Ерөнхийлөгчөөр "М-Си-Эс" Группын Ерөнхийлөгч Ж.Од, Гүйцэтгэх захирлаар “UFC” группын ТУЗ-ийн дарга О.Амартүвшин нар томилогдов.

УБХТ-ыг үүсгэн байгуулагчид ба Удирдах зөвлөлийн гишүүд:

  • Ж.Оюунгэрэл - "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • Д.Ончинсүрэн - "Делоитт онч аудит" ХХК-ийн Ерөнхий захирал
  • Г.Ганболд - "Голомт" банкны Ерөнхийлөгч
  • Ч.Ганхуяг - "Ард санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Ж.Од - "М-Си-Эс" Группын Ерөнхийлөгч 
  • Б.Батсайхан - “Монголын хөрөнгө оруулалтын сан”-ийн Гүйцэтгэх захирал
  • З.Алтанзул - “Транскапитал” ББСБ-ын Гүйцэтгэх захирал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон хотын удирдах ажилтнуудтай хамтран хотын стратеги төлөвлөгөө боловсруулахад хамтран ажиллав.

 

2014

12-р сар:

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн захирлууд хотын хөгжилд хувь нэмрээ оруулах саналд нэгдэн анхны уулзалтаа хийв.

Үндсэн цэс