"ТЕНДЕР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

2025/05/02

Улаанбаатар хотын худалдааны танхим 5-р сарын 8-нд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх зорилгын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулж, тус хуулийн төсөлд хувийн хэвшлийнхний саналыг нэгтгэн, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэн, шийдвэрлүүлэх зорилгоор “Тендер-Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Иймд Та бүхэн тус хэлэлцүүлэгт оролцож, дуу хоолойгоо хүргэн, санал, хүсэлтээ дамжуулахыг урьж байна. 

Зохион байгуулагч: Улаанбаатар хотын худалдааны танхим

Хугацаа: 2025 оны 5-р сарын 8-ны 14 цагт

Байршил: Улаанбаатар зочид буудал 2-р давхарт Сонгинохайрхан танхим

Холбогдох утас: 7700-3883, 9999-5605

и-мэйл: info@ubchamber.mn 

вэбсайт: www.ubchamber.mn 

 

Үндсэн цэс