БНХАУ-ЫН ЛАНФАН ХОТОД БОЛОХ “ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
БНХАУ-ын Хэбэй муж, Ланфан хотноо 2025 оны 6-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Олон улсын эдийн засаг, худалдаа” үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Монголын талаас Улаанбаатар хотын худалдааны танхим зохион байгуулж, оролцоно.
Хэзээ: 2025 оны 6-р сарын 16-20-ны өдрүүдэд нийт 5 өдөр зохион байгуулагдана.
Хаана: БНХАУ-ын Хэбэй мужийн Ланфан хотын Үзэсгэлэнгийн төв.
Үзэсгэлэнгийн тухай товч:
1.Олон улсын ба дотоодын худалдааны интегралчлал, Импорт-Экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн
2.Ухаалаг логистик ба тэдгээрийн машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
3.Эрчим хүчний шинэ эх үүсвэр ба тэдгээрийн машин тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зэрэг сэдвүүдийн дор зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох бараа бүтээгдэхүүн: Ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, хүнс- нөөшилсөн болон хагас боловсруулсан, тетрапак савлагаатай бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, стандартын шаардлага хангасан шошго савлагаатай /хадгалах хугацаа урт, англи эсвэл хятад хэлээр байвал сайн/ хүнсний бүтээгдэхүүн, Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүн чанартай, өнгө үзэмжтэй, байгууллагын нэрийн хуудас бүхий уут савтай, хуурамч бус байна.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид: БНХАУ-ын Хэбэй мужийн Засаг захиргаа, Ланфан хотын Засаг захиргаа, Хятадын харилцаа холбоо, тээврийн холбоо.
Үзэсгэлэн болох газар: Conference Hall of Shijiazhuang International Convention and Exhibition Center
Оролцогчид: 150 улсын 500 оролцогч.
Импортын үзэсгэлэнгийн талбай: 10.000 м2
Үзэсгэлэнд оролцох компани доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү:
Ланфан хотын тухай товч: Ланфан нь Хэбэй мужийн төв хэсэгт оршдог бөгөөд хойд талаараа Бээжин, зүүн талаараа Тяньжин, өмнөд талаараа Цанжоу, баруун талаараа Баодинтай хиллэдэг бөгөөд "Бээжин, Тяньжин хотын хонгилын тод сувд" хэмээн нэрлэгддэг. 1989 оны 4-р сард Ланфан хот 6 аймаг, 2 хот, 2 дүүрэг, 3.800.000 хүн амтай, 6.429 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Ланфан нь бизнесийн боломжууд ихтэй хот юм.
Зардал:
1. Гишүүн байгууллагын хураамж - 1.500.000 төг. /2 оролцогчоор тооцов. /Газраар зорчих нөхцөлд гишүүн байгууллагаа дэмжих зорилгоор тус Танхим нь үзэсгэлэнгийн талбайн хураамж, Бээжин-Ланфанг зорчих автобусны зардлыг хариуцна. Энэхүү зардалд зочид буудал орсон болно. Бусад зардлууд тусгагдаагүй болно. Агаараар зорчих нөхцөлд өөрчлөлт орно.
2. Гишүүн бус байгууллагын хураамж - 2.975.000 төг. /2 оролцогчоор тооцов. Энэхүү зардалд зочид буудал ба талбайн хураамж орсон болно. Бусад зардлууд тусгагдаагүй болно.
Банкны мэдээлэл: Голомт банк
Данс: 2015101809
Iban дугаар: MN24 0015 00 2015101809
Дансны нэр: УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НҮТББ
Төлбөрийн зориулалт: Компаний нэр бичих
Үзэсгэлэнд оролцогчдын анхаарвал зохих зүйлс:
Оролцогч компани оролцох эсэхээ Бүртгэлийн хуудас/гүүгл форм бөглөн info@ubchamber.mn руу илгээн, төлбөрийн урьдчилгаа 1.500.000 төгрөгийг 2025 оны 6-р сарын 2-ны дотор доорх дансанд тушаан оролцоогоо баталгаажуулна. Баталгаажуулалт хийгдэнгүүт үзэсгэлэнгийн Зохион байгуулах хороонд өдөртөө мэдэгдэх ба урьдчилгаа буцаах боломжгүйг онцгой анхаарна уу. Талбайн хэмжээ хязгаартай тул дурдсан хугацаанаас хойш бүртгэлд авахгүй болно.
Үзэсгэлэнгийн оролцооны тухай
- Оролцогчид гаальтай холбоотой бүх асуудлаа бие даан шийдвэрлэнэ. Бүтээгдэхүүний дээжийг үзэсгэлэн нээгдэхээс 12 хоногийн өмнө үзэсгэлэнгийн төв дээр ирсэн байхаар урьдчилан ачуулах ААН-үүд бүтээгдэхүүний зураг, сав баглаа боодол, нэхэмжлэхийг англи хэлээр бүртгэлийн хуудас илгээхдээ ирүүлнэ. Мөн бүтээгдэхүүнтэй холбоотой бичиг баримт, баталгаажуулалтаа Англи хэлээр орчуулгаа хил, гаалийн эрсдэлээс шалтгаалан давхар авч явах нь зүйтэй.
- Ачаа очих хаягийг жич мэдэгдэх болно.
- Бүх оролцогчид байгууллагын бүрэн хаяг, бүтээгдэхүүний зургийг Зохион байгуулагчаас заасан форматаар ирүүлнэ. Жич мэдээлнэ.
- Оролцогчдын тооноос шалтгаалан нислэгээр эсвэл галт тэргээс зорчих эсэх асуудлыг шуурхай шийдвэрлэн мэдээлнэ.
- Үзэсгэлэнгийн хугацаанд тохируулан хэт их ачаа бараатай явахгүй, бусад оролцогчдодоо саад учруулахгүй байх.
- Гадаад пасспорт хамгийн багадаа 6 сарын хүчинтэй байх.
- Хэрэв газраар зорчих нөхцөлд Хот хоорондын зорчигч тээврийн автобусны журмын дагуу бусдад саад болохгүй ачаагаа зохицуулах /хэрэв урьдчилан ачихгүй бол/.
- Галт тэрэгний тасалбар захиалах бол 6р сарын 15-ны өдөр Ланфан хотод очсон байхаар УБТЗ-ын тасалбар захиалдаг АПП-аар оролцогч тус бүр захиалах.
- Үзэсгэлэнгээс буцах асуудлыг оролцогч бие даан шийдвэрлэнэ.
- Шаардлагатай мэдээллийг тухай бүр мэдэгдэж байх ба баталгаажсан оролцогчдод нэгдсэн хөтөлбөр өгнө.
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
Утас: 77003883, 99995605
Email: info@ubchamber.mn