ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
  • Дотоод мэдээ
  • АНУ-ын Төрийн Департамент Монголын хөрөнгө оруулалтын орчны талаарх хөрөнгө оруулагчдын санал, шүүмжийг танилцуулав

АНУ-ын Төрийн Департамент Монголын хөрөнгө оруулалтын орчны талаарх хөрөнгө оруулагчдын санал, шүүмжийг танилцуулав

2021/09/08

АНУ-ын Төрийн департент Монгол Улсын 2021 оны хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдэгдэл гаргажээ.

Монгол Улсын эдийн засгийн цаашдын өсөлт “Оюу Толгой” төслийн гүний уурхайтай холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэхээс тодорхой хэмжээгээр хамаарахыг мэдэгдэлд онцолжээ. Мөн Төрийн хүнд сурталтай холбоотой хэд хэдэн алдаа дутагдлыг хөрөнгө оруулагчид шүүмжилсэн талаар дурдсан байна. Тухайлбал: шүүхийн шийдвэр гаргалт болон гүйцэтгэл багадаа 18-24 сар хүртэл сунжрах тохиолдол гардгийг онцолжээ.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар өргөдөл, маягтыг шийдвэрлэхдээ долоо хоног, заримдаа сараар сунжирдаг нь холбогдох дүрэм, журамтай нийцэхгүй байгаа гэсэн байна.

Харин биеийн тамир, хоол, жижиглэн худалдаа зэрэг салбарын франчайз бизнесүүд хүлээлтээс давсан үзүүлэлттэй байгааг онцлоод энэ нь олон улсын бизнес загваруудыг Монгол Улсын үйлчилгээний салбарт нэвтрүүлэх боломжтой болохыг хөрөнгө оруулагчдад харуулж байна гэжээ.

Эрх зүйн орчинтой холбоотой шүүмжүүдийг харвал стратегийн уул уурхайн төслүүдийн үр өгөөжийн “дийлэнх” хувь нь Төрд ногдож байх зохицуулалттай. Мөн энэ “үр өгөөж” гэх томьёолол нь “ашиг” гэдэг үгтэй ижил утгатай байгааг дурдсан байна.

Харин гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх зүйн байдлыг харьцуулан харвал үл хөдлөх хөрөнгийн салбараас бусад салбарт адил тэгш эрх эдэлж байгааг дурджээ. Тухайлбал: Монгол Улсын насанд хүрсэн иргэн үл хөдлөх хөрөнгө эзэмшиж болдог. Харин гадаадын хөрөнгө оруулагчид газрыг таван жилээр эзэмшиж, нэг удаа таван жилээр сунгах боломжтой байгаа юм. Мөн аж ахуйн нэгж байгуулахад гадаад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын доод хэмжээг 100 мянган ам.доллароор тогтоосон бол Монголын хөрөнгө оруулагчдад ийм шаардлага заагаагүй байдгийг тодотгосон байна.

Үүнээс гадна АНУ, Монгол Улсын хооронд байгуулсан ил тод байдлын хэлэлцээртэй холбоотой амлалтуудаа Монгол Улсын Засгийн газар биелүүлэлгүй дөрвөн жил болсныг шүүмжилжээ. Хэлэлцээртэй холбоотойгоор олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авахаар амлаад байсан юм.

Илүү дэлгэрэнгүйг: https://www.state.gov/reports/2021-investment-climate-statements/mongolia/

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс