“Бизнес ба Хүний эрх” глобал төслийн хүрээнд сургалт семинар зохиогдоно
Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс “Бизнес ба Хүний эрх” глобал төслийг 2022 оны 4 сараас эхлэн Япон, Монгол зэрэг нийт 18 улсад хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улсад хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд “Хариуцлагатай бизнес ба Хүний эрхийн магадлан шинжилгээний тухай сургалт”- ыг Монгол Улсад бизнес эрхэлж буй дотоод болон гадаадын хөрөнгө оруулалттай нийт 125 компанид 10 удаа зохион байгуулаад байна. Энэ удаад дээрх сургалт, мэдээллийн арга хэмжээг Монгол улс дахь Японы бизнес эрхлэгчдэд болон тэдгээрийн түнш байгууллагуудад Япон хэл дээр зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт семинараар “Бизнес ба хүний эрх”-ийн тухай ойлголт мэдээлэл, олон улсын чиг хандлага болон “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г бизнес эрхлэгчид хэрхэн хийх талаарх товч мэдээлэл хүргэх ажээ.
Хүний эрхийн магадлан шинжилгээ (ХЭМШ) хийснээр бизнесийн байгууллагууд зах зээлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн үйл ажиллагаа явуулж, олон улсад өрсөлдөхүйц байж, өөрсдийн үйл ажиллагаа болон ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй аливаа нэр хүндийн болон хариуцлагын эрсдэлээс сэргийлэхэд тус дөхөм болох юм.
Хэзээ: 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баасан гарагт 09:00-12:30
/Жич: Бүртгэлийг 2 дугаар сарын 2 ны 14:00 цаг хүртэл хүлээн авна/
Хаана: Шангри-Ла зочид буудал, Нью-Йорк 1
Холбоо барих: 77003883, 91095757