• Танхимын мэдээ
  • “УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” ЧӨЛӨӨТ БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

“УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” ЧӨЛӨӨТ БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

2026/05/19

Улаанбаатар хотын худалдааны танхим улирал бүр "Улаанбаатар В2В" уулзалт зохион байгуулдаг билээ. Энэ удаад бид сэргээгдэх эрчим хүч ба ногоон шийдэл санал болгож буй бизнесийн байгууллагуудыг тус бизнесийн салбарыг сонирхож буй, тус салбар луу шилжиж буй, бүтээгдэхүүн худалдан авах, хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй байгууллагууд хамтарч ажиллах, холбоо тогтоох боломжтой ээлжит В2В уулзалтаа 2026 оны 5-р сарын 28-нд зохион байгуулах гэж байна.   

Зорилго: Сэргээгдэх эрчим хүч, мөн ногоон шийдлээр бизнесийн талаарх ойлголт, хэрэглээ, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, нийлүүлэгч болон худалдан авагч байгууллагуудыг холбох. Мөн хөрөнгө оруулалтын өгөөжийг ойлгуулах, санхүүжилт, хэмнэлтийн тухай мэдээлэл өгөх.

Уулзалтад ногоон технологийн салбарынхан, тус салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид мөн сэргээгдэх эрчим хүчний технологийн шинэлэг санаачилга эрэлхийлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг урьж байна. 

Хугацаа: 2026 оны 5-р сарын 28-нд 14 цагт

Байрлал: Криптос ресторан, Сэнтрал тауэр 17-р давхарт

Холбогдох: 9999-5605, 7700-3883

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1foDpJ-ny2Uc-3DPYFOdB28Qukv5Bd92QHHgc8CM1fa4/edit

 

Үндсэн цэс