• Танхимын мэдээ
  • "НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"НОГООН ТӨСӨЛ БА НОГООН САНХҮҮЖИЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/05/19

Ногоон бүтээн байгуулалт, эрчим хүчний үр ашиг, БОНЗ-д суурилсан санхүүжилтийн боломжийг танилцуулах “Ногоон төсөл ба ногоон санхүүжилт” сэдэвт сургалт 2026 оны 4 дүгээр сарын 30-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалт нь эрчим хүчний “A–A++” зэрэглэлийн төсөл хөгжүүлэлт, ногоон барилга, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах шийдэл, мөн БОНЗ-ын шалгуурт нийцсэн санхүүжилтийн боломжийг хэлэлцэж буйгаараа онцлог юм. Мөн Олон Улсын ISO 23237:2023, GB/T 37655-2019, DB51/T199-2022 стандартуудыг Монгол Улсын MNS стандарттай уялдуулан хэрэгжүүлэх чиглэлийн мэдлэг олгох зорилготой сургалт болов.

Сургалтад төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүс хамрагдлаа.

Сургалтыг “Би Ай Би Дисковэри” ХХК, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн хамтран зохион байгуулав.

 

Үндсэн цэс