УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • “УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“УЛААНБААТАР В2В-СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА НОГООН ШИЙДЭЛ” БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/06/03

Улаанбаатар хотын худалдааны танхим улирал бүр "Улаанбаатар В2В" уулзалт зохион байгуулдаг билээ. Энэ удаад бид 5-р сарын 28-нд сэргээгдэх эрчим хүч ба ногоон шийдэл санал болгож буй бизнесийн байгууллагуудыг тус бизнесийн салбарыг сонирхож буй, тус салбар луу шилжиж буй, бүтээгдэхүүн худалдан авах, хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй байгууллагууд хамтарч ажиллах, холбоо тогтоох боломжтой ээлжит В2В уулзалтаа зохион байгууллаа.   

Уулзалтад байгальд ээлтэй ногоон технологийн салбарынхан, тус салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид мөн сэргээгдэх эрчим хүчний технологийн шинэлэг санаачилга эрэлхийлж буй 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцов. 

Тус бизнес уулзалтад Улаанбаатар хотын худалдааны танхимын хэрэгжүүлэх хөтөлбөр болох “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-ийг Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ танилцуулан нээсэн юм.

Бизнес уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, мөн ногоон шийдлээр бизнесийн талаарх ойлголт, хэрэглээ, бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, нийлүүлэгч болон худалдан авагч байгууллагуудыг холбох зорилгоор "Монхорус Солар" ХХК, “Энэржи повер инвертер” ХХК, “Смарт контракт” ХХК, “Би Ай Би Дисковэри” ХХК өөрийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааныхаа тухай танилцуулга хийн, мэдээлэл хүргэж, бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцлоо.

Мөн тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөжийг ойлгуулах, санхүүжилт, хэмнэлтийн тухай мэдээлэл өгөх зорилгоор “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн бизнесийн байгууллагуудад хэрэгжүүлж буй төслүүдийнхээ талаар, “ТОС холбоо”-ны Тогтвортой байдлын удирдлагын мэргэжлийн зөвлөл А.Энх-Эрдэнэ санхүүжилттэй холбоотой мэдээллүүдээ хүргэв.

Түүнчлэн Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ахлах мэргэжилтэн П.Цогтсайхан "Сэргээгдэх эрчим хүчний бодлого", Эрчим хүчний үндэсний төвийн сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн ахлах инженер Мөнгөнбилэг "Сэргээгдэх эрчим хүчний журам" танилцуулсан юм. 

 

 

Холбоотой мэдээлэл
УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/07/01
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2026/06/25
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
“ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026/06/23
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/06/17
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/09
ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/03
Үндсэн цэс