Санхүүгийн зах зээлийн шинэ сорилтууд, боломжийг хэлэлцэв
2022/03/02
СЭЗИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Санхүүгийн зах зээлийн шинэ сорилтууд ба боломж” симпозиум боллоо.
Симпозиумыг Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор З.Оюунцацрал зохион байгуулж, СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Доктор (Ph.D), профессор Б.Мөнхзаяа, СЭЗИС-ийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн дэд профессор Ж.Дэлгэрсайхан модератораар ажиллажээ.
Дараах сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ:
- Монгол банкны ерөнхий эдийн засагч доктор (Sc.D) Д.Ган-Очир “Банкны салбарын шинэчлэл: Боломж ба эрсдэл” сэдвээр,
- ХБНГУ Шпаркассе банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох “Big challenges of the global banking sector” сэдвээр
- Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг “Банкны салбарт тулгамдаж буй асуудлууд” сэдвээр
- Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК гүйцэтгэх захирал Ж.Золзаяа “Дэд бүтцийн байгууллага, бусад мэргэжлийн оролцогчдын системийн шийдэл, холболтын боломжууд” сэдвээр
- Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Хөрөнгийн зах зээлийн шинэ боломж” сэдвээр
- Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөнийг төлөөлж тус газрын ахлах референт Н.Энхбаатар “Үнэт цаасны зах зээлийн шинэчлэл” сэдвээр тус тус илтгэл тавьжээ.
Оролцогчид илтгэлийн сэдвүүдийн хүрээнд судалгааны орон зайг тодорхойлоход санал бодлоо хуваалцсан байна.
Холбоотой мэдээлэл