• Дотоод мэдээ
  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэлийг хэрхэн бууруулах талаар саналаа ирүүлнэ үү

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэлийг хэрхэн бууруулах талаар саналаа ирүүлнэ үү

2022/02/07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэл, чирэгдлийг бууруулах талааравах зарим арга хэмжээний тухай захирамжийн төслийг танилцуулж байна.

УБХТ-ын гишүүд, бизнес эрхлэгчид болон иргэн та бүхэн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагаанд гардаг хүндрэл,  хэрхэн өөрчлөх боломж байгаа талаар өөрсдийн саналаа info@ubchamber.mn хаягаар  ирүүлнэ үү. 

Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагаанд

гарч байгаа хүндрэл, чирэгдлийг бууруулах талаар

авах зарим арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын 5.2.4 дэх заалт, УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 5.1.2 дахь заалт,  2/10 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.3.2 дахь дэд заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт үүрэг болгосугай:

 

            1.1.газар эзэмших, ашиглах эрх олгох, газрын талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай судалж, саналаа 14 хоногт багтаан танилцуулж байх;

 

            1.2.газрын зориулалтад өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгуулах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай судалж, 7 хоногт багтаан саналаа танилцуулж байх;

 

            1.3.газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ эзэмшигчийн нэрийг өөрчлүүлэх, газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг бүртгүүлэх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай судалж, 3 хоногт багтаан саналаа танилцуулж байх;

 

            1.4.газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх хүсэлтийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хууль тогтоомжийн дагуу шуурхай судалж, саналаа танилцуулж байх.

 

 2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналыг 5 хоногт багтаан хянаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнуудад, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан хянан шийдвэрлэж байхыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

3.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгуулах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, 441 дүгээр зүйлийн 441.2 дахь хэсэгт зааснаас өөр, нэмэлт баримт, материал шаардахыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг дарга нарт хориглосугай.

 

4.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэл, чирэгдлийг бууруулах зорилгоор газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох, газрын зориулалт, талбайн хэмжээ, байршилд өөрчлөлт оруулах, эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгуулах иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хянан шийдвэрлэх нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албадын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийг татан буулгасугай.

 

5.Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх хугацааг 30 жилээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаа сунгах хугацааг 40 жилээр тус тус тогтоож байхыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

 

6.Газартай холбоотой нийслэлийн төрийн байгууллагуудын бүх үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааг 2022 оны I улиралд багтаан дуусгахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Г.Батзориг/-т үүрэг болгосугай.

 

7.Энэ захирамжийг олон нийтэд таниулан сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар /Г.Хонгорзул/-т үүрэг болгосугай.

 

8.Энэ захирамжийг зөрчсөн төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахыг холбогдох удирдах албан тушаалтнуудад даалгасугай.

 

9.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Мэргэжлийн зөвлөл /комисс/-ийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

            10.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                   Д.СУМЪЯАБАЗАР

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс