“ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР, ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АШИГЛАХ БИЗНЕСИЙН БОЛОМЖ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
Улаанбаатар хотын Худалдааны танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран 2025 оны 11-р сарын 6-нд 15 цагаас чөлөөт худалдааны болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрүүдийг ашиглан бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспорт, импортын шинэ боломжийг судлах зорилгоор “Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглах бизнесийн боломж” сургалт зохион байгуулах гэж байна.
Экспорт, импортын үйл ажиллагаа явуулдаг болон бизнесээ гадаад зах зээлд гаргахаар зорьж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, судлаачид, хувь хүмүүсийг энэхүү сургалтад оролцохыг урьж байна.
Сургалтаар Монгол Улсын байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийн хэрэгжилт, тарифын хөнгөлөлт, гарал үүслийн бичиг баримтын шаардлага, жижиг дунд бизнесийн тулгамдсан асуудлууд, Ази, Номхон далайн бүсийн боломжуудын талаар салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, зөвлөгөө хүргэнэ.
Хэзээ: 2025 оны 11-р сарын 6-ны өдөр, 15:00-17:30
Хаана: Байршил тодорхойгүй (дараа зарлана)
Цахим бүртгэл: https://forms.office.com/r/yXUS6bYMKR?origin=lprLink
 
				 
					 
					 
					 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							