“ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАН ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАА
Улаанбаатар хотын худалдааны танхим /УБХТ/, МҮХАҮТ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газар хамтран худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбох, олон улсын зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зорилгоор “Олон улсын худалдааны хэрэгслийг ашиглан экспортоо нэмэгдүүлэх боломж” сэдэвт сургалт 10-р сарын 21-нд амжилттай зохион байгууллаа.
УБХТ-ын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ “Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээр буюу APTA” сэдэвт сургалт орсон юм. Мөн тус сургалтаар ОУХТ-ын худалдааны арга хэрэгслийг ашиглах заавар, Экспортын бэлэн байдлын үнэлгээ сэдвээр экспортлогчдод дэлгэрэнгүй мэдээлэл, сургалт оров.