"УЛААНБААТАР B2B-АРИЛЖААНЫ АРБИТРЫН ӨДӨР” БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Улаанбаатар хотын худалдааны танхим /УБХТ/ улирал бүр ААН-үүдийг хамтран ажиллах, танилцах, сурталчлах, хүрээллээ нэмэх гэх мэт зорилгоор В2В уулзалт зохион байгуулдаг билээ.
Энэ удаа бид УБХТ-ын 10 жилийн ой, Үндэсний ба Олон улсын Арилжааны Арбитрын 10 жилийн ойд зориулж "УЛААНБААТАР B2B-АРИЛЖААНЫ АРБИТРЫН ӨДӨР" В2В арга хэмжээг 10-р сарын 9-нд зохион байгуулах гэж байна.
ААН, Бизнес эрхлэгчдийг Хуулийн фирмүүдтэй холбох, хуулийн зөвлөгөө авах, цаашид хамтран ажиллах, Арилжааны арбитрын онцлог давуу талыг сурталчлах, таниулах зорилготой В2В уулзалтад оролцохыг урья.
- Оролцогчийн төлбөр 20.000 төгрөг,
- Арга хэмжээний үеэр танилцуулга дэлгэх, дэлгэцээр танилцуулга тавих байгууллагын хураамж 500.000 төгрөг.
Банкны нэр: Голомт Банк - Улаанбаатар хотын худалдааны танхим
Дансны дугаар: 2015101809
Iban дугаар: MN24 0015 00 2015101809
Хугацаа: 2025 оны 10-р сарын 09-нд 15 цагт
Бүртгүүлэх: https://docs.google.com/forms/d/1uqh3pw6fCxkbYxQEkO5JRzpctQk1W3nTTjKMM3VypTk/edit
Байршил: Галлериа Улаанбаатар, 3-р давхарт Скай Боллрүүм
Холбогдох утас: 7700-3883