• Дотоод мэдээ
  • Газрын тосны үнэ сүүлийн зургаан долоон хоногт дээд цэгтээ хүрлээ

Газрын тосны үнэ сүүлийн зургаан долоон хоногт дээд цэгтээ хүрлээ

2021/09/14

Газрын тосны үнэ сүүлийн зургаан долоо хоногийн дээд цэгт хүрч өслөө. Даваа гарагийн арилжаагаар WTI төрлийн газрын тосны үнэ 70 ам.доллар давж хаагдсан байна.

“Nicholas” шуурга Хойд Америкийн зүүн өмнөд хэсгийг дайрч магадгүй гэж мэдээлсэн нь үүнд нөлөөлжээ. Ингэснээр Хюстон хотын газрын тос боловсруулах, нийлүүлэх үйл ажиллагаа тасалдана гэж тооцоолсон байна. “Royal Dutch Shell” компани аль хэдийн ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Энэ оны IV улиралд газрын тосны үнэ өсөх төлөвтэй гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолж байна. Эрэлт өсөхтэй зэрэгцээд нийлүүлэлт хумигдах нь үүнд нөлөөлнө гэж үзжээ. Харин “Bank of America” газрын тосны үнэ ирэх оны эхээр 100 ам.доллар хүрэхэд ойртож өснө гэж тооцоолсон байна.

Үүний зэрэгцээ OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ онд газрын тосны эрэлт өснө гэж тооцоолж байгаагаа мэдээлсэн юм. Түүнчлэн ирэх саруудад зах зээлд хомсдол үүсэж болзошгүй гэжээ.

Мягмар гарагийн байдлаар Brent төрлийн газрын тосны үнэ 0.81 хувиар өсөж, баррель нь 73.51 ам.доллар болсон байна. Харин WTI-ийн үнэ 0.26 хувиар өсөж, 70.63 ам.доллар хүрчээ.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс