• Дотоод мэдээ
  • Байр суурь: Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна

Байр суурь: Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна

2021/09/13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт  өнөөдөр  /2021.09.13/  Төрийн ордонд болж байна. Энэ үеэр аж ахуй нэгжүүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.


 АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ГАНБААТАР:

-Эдийн засгийг сэргээхийн тулд Аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсч байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, аж ахуй нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуй нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсч байна.

“БУЯН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ  Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Улс орон даяар архидан согтуурч байна. Ажил хийх хүн алга. Цалингаа авна 2-3 долоо хоног архидаад алга болчихно. Архины онцгой албан татвар Герман улсад  гэхэд манайхаас  60  дахин их. Монголд хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Төрийн албан хаагчид  нь уулын аманд байрлах  амралтын газар согтуу хэвтэж байна. Үүнийг нэг тийш цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхлэе. Цар тахлаас дутахааргүй архидалт санаа зовоож байна.  Төр засаг үүнд анхаараач ээ. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

Дараагийн асуудал  нь улсын төсөв бол хэмжээтэй. Нэг  айлын тогоо л  гэсэн үг. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Тэгсэн атлаа бүгд  ээжээр  ам руугаа хоол халбагадуулж иддэг.

Эргээд төсөв дээрээ нэмж байгаа зүйл алга. Тиймээс энэ жилийн төсвөөс эхлээд орон нутгийн төсөв батлахдаа 50 хувийг өөрсдөө татвараараа бүрдүүлэх цаг болсон. Монгол Улсын нэгдсэн төсвөөр бүх зүйлээ даалгадгаа боль.  Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй. Хөгжилд оролцдоггүй.

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний  гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь  алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машин байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг.  Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга.  Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын  энэ хэмнэлээ өөрчлөх цаг болсон. 

АЖИЛЧДЫН ХОЛБООНЫ НЭГДСЭН ТӨВИЙН ЗАХИРАЛ Б.ГАНЗОРИГ:

-Аливаа байгууллагын амин чухал зүйл нь  ажилчид. Төр сүүлийн арван жил  ажилчин ангийг мартсан. Сүүлийн үед барилгын салбарт асуудал их үүсч байна. Төр засгаас үүнд анхаараач. Барилга дээр хүн эндэж байна.  Компаниудад хөдөлмөрөө шулуулж байна. Барилгын компанийн  захирал руу очоод цалин хөлсийг нь нэхэхээр хамгаалагч нарт нь зодуулдаг.  Компанийн захирлын өрөөнийх нь хаалгыг тогшсоныхоо төлөө  цагдаагийн байгууллагад хэдэн саяар нь торгуулдаг. Бүтээн байгуулалт хийнэ гээд ярьцгаадаг. Монголд үүнийг хийх ажилчин анги алга. Хийж чадддаг залуус нь Япон, Өмнөд Солонгос руу явчихлаа. Юм хийх гээд зүтгээд байгаа залуусаа боломжоор хангахад  төр засаг туслаач. Зарим нэг дарга нь монголчуудыг нийтээр нь архичин гэж цоллож байна. Олон дунд архи уудаггүй олон залуус бий. Монголчууд бүгд архинд живчээгүй байна. Энэ бол та нарын л бодол шүү. Бүгдийг нь архичин, ажилгүй, гуйлгачин гэж дуудах  нь өрөөсгөл. Ерөнхийдөө барилгын тендер цохьдог намын  сэтэр зүүсэн цүнх баригч нар Монгол Улсын бүтээн байгуулалтыг хойш татаж байгаа шүү.  Бүх тендерийг дундаас нь авч, мөнгийг нь зуучилдаг. Тендер авсан ч ажил нь явдаггүй. 

MCS ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ОДЖАРГАЛ:

-Монгол Улсын эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо. Зэс, алт нийлээд хоёр  тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр хоёр  тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй салбарууд. Эдгээр салбарыг төрөөс дэмжих юм байна гэж ойлголоо. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна.

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ П.БАТСАЙХАН:

-Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчиллөө.  Үүний дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд хамаардаг. Үүнийг төр, хэвийн хэвшил хамтдаа хийх ёстой. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбийц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байв. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно. Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, шийдвэрээ буцаах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхынх гэж андуурч байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. Шинэ аргыг эрэлхийлэх боломж бидний өмнө байна. Та бүхний манлайлал дор төртэй хамтран ажиллахад бид бэлэн байна. Бидэнд цаг алдах алдах эрх байхгүй.

Холбоотой мэдээлэл
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ" сэдэвт VIP сургалт амжилттай боллоо
2023/11/01
“Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк” ХК-аас бүтээн байгуулалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг уриалж байна
2023/10/19
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийслэлийн зүгээс дэмжиж ажиллана
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ” VIP сургалтад урьж байна
2023/10/18
“Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
2023/10/13
"Бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлал" цуврал сургалтын сүүлийн долоо хоногийн сургалтад урьж байна
2023/10/10
Үндсэн цэс