УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
  • Танхимын мэдээ
  • БНСУ-ЫН НИЙСЛЭЛ СӨҮЛ ХОТНОО БОЛСОН “2026 СОЛОНГОСЫН БИЗНЕС ЭКСПО ГАНСО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

БНСУ-ЫН НИЙСЛЭЛ СӨҮЛ ХОТНОО БОЛСОН “2026 СОЛОНГОСЫН БИЗНЕС ЭКСПО ГАНСО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2026/04/07

Улаанбаатар хотын худалдаан танхим БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2026 оны 3-р сарын 29-нөөс 4-р сарын 2-ны өдрүүдэд болсон 27 дахь удаагийн “2026 Солонгосын бизнес экспо Гансо” олон улсын үзэсгэлэнд Монголын 15 ААН-ийн төлөөллийг амжилттай оролцууллаа.

Тус арга хэмжээг Монгол дахь Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамран зохион байгуулсан юм.

Үзэсгэлэнг World-OKTA буюу Дэлхийн Солонгосын худалдааны холбоо зохион байгуулсан ба БНСУ-ын 154 хотоос 300, гадаадын 75 улсын ААН-үүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцсон бол 200 гаруй гадаадын, 1000 гаруй дотоодын буюу World-OKTA-н гишүүн ААН, бизнес эрхлэгчид үзэсгэлэнд зочилжээ.

Энэхүү үзэсгэлэн нь Дэлхийн олон орны экспортын бүтээгдэхүүнүүд, үйлчилгээг танилцуулан, олон улсын худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх томоохон талбар аж.

Үзэсгэлэнгийн үеэр бизнес эрхлэгчид компаниудтай В2В уулзалтууд хийж компани, бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй санал солилцож, мэдээлэл аван, гэрээ хийж, үнийн санал солилцох гэх мэт газар дээр нь харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах, түншлэх эсэхээ тохиролцох боломжтой байсан тул маш үр дүнтэй байв.

Энэ ч үүднээс УБХТ-ын гишүүн “Шилмэл дизайн” ХХК, “Чолк голден групп” ХХК компаниуд БНСУ-ын компаниудтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан юм.

Монголын талаас оролцогчид импортын бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд судлан, гадаадын бизнесийн төлөөллүүдтэй холбогдон, шинэ хамтын ажиллагааны боломжуудыг судалж, гадаад худалдаа, зах зээлийн чиг хандлага, гадаадын хэрэглэгчдийн онцлог, сонирхол, сэтгэл ханамжийн талаар судалгаа хийж туршлага хуваалцсан нь онцлог байлаа.

Түүнчлэн бусад орны үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоон, хамтран ажиллах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр үнэ цэнтэй туршлага хуримтлуулан туршлага солилцсон юм.

27 дахь удаагийн “2026 Солонгосын бизнес экспо Гансо” олон улсын үзэсгэлэнд Монголын компаниудын төлөөллийг оролцуулах боломж олгосон Монгол дахь Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголд суугаа БНСУ-ын ЭСЯ-д талархал илэрхийлье.

Бизнесээ өргөжүүлэх, туршлага судлах, хамтын ажиллагаагаа тэлэхээр үзэсгэлэнд оролцож, 1000 гаруй оролцогчийн нэг болсон УБХТ-ын гишүүн Монголын компаниуддаа талархал илэрхийлэхээс гадна амжилт хүсье.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/07/01
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
2026/06/25
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI)
2026/06/24
“ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026/06/23
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/06/17
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/06/09
ЦАХИЛГААН ТЭЭВГИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2026/06/03
Үндсэн цэс