“СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ” АМЖИЛТТАЙ БОЛЛОО “СОЛОНГОС МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНХДУГААР БИЗНЕС ФОРУМ”-Д УРЬЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛЛАА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТ "ЭРҮҮЛ ХҮНС-НИЙТИЙН ХООЛ" СЭДВЭЭР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НД УРЬЖ БАЙНА "УЛААНБААТАР В2В" БИЗНЕС УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдлийг зогсоохыг шаардаж байна ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ НИЙСЛЭЛИЙН ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН "БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ" СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих үйлчилгээ

Хэнд:

    1. Гадаадын аж ахуйн нэгж, иргэнд: Гадаадын аж ахуйн нэгж, иргэн Монгол Улсад хөрөнгө оруулалтын нэгж бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг /Жич: нэвтрэх виз, орших суух эрх гэх мэт/ бүрдүүлж өгөх, хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин болон бусад мэдээлэл бүхий гарын авлагаар хангах, хөрөнгө оруулалтын саналуудаар хангаж байна.

    2. УБХТ-ын гишүүн байгууллагууд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулалт хайж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад: Туршлагатай мэргэжилтнүүд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, банк, санхүүгийн байгууллагаас зээл хүсэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх, хөрөнгө оруулагчдад танилцуулах үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл боловсруулж өгч байна. 

Зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийж байна:

  • Гадаадын аж ахуйн нэгж, иргэнд Монгол улсад хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах, бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг (нэвтрэх виз, орших суух эрх гэх мэт) бүрдүүлж өгөх,
  • Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин болон бусад мэдээлэл бүхий гарын авлага, хөрөнгө оруулалтын саналуудаар хангах
  • Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол улсад амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд (байр, оффис хайх, орчуулагч болон бусад шаардлагатай ажилтнуудыг хайж олох г.м.) туслах
  • Хөрөнгө оруулалт хайж байгаа үйлчлүүлэгчдэд үйлдвэрлэл, үйлчилгээний төслийг англи, монгол хэл дээр боловсруулж өгөх
  • Хөрөнгө оруулагчдад танилцуулах төслийн танилцуулга бэлтгэх
  • Банк, санхүүгийн байгууллагад танилцуулах төсөл, бусад бичиг баримтыг бэлтгэж өгөх
  • Бэлэн төслийг сайжруулах зөвлөгөө өгөх
  • Бэлэн байгаа төслийг англи, монгол хэл рүү орчуулах.
Үндсэн цэс