УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ "УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ ТӨВ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
2025 оны 12-р сарын 8-нд Улаанбаатар хотын худалдааны танхим, "Улаанбаатар түншлэл төв" ХХК хооронд хамтран ажиллах "Санамж бичиг" байгуулав.
Санамж бичгийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх нийтийн зориулалттай дэд бүтцийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үр дүнтэй, тогтвортой хөгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг түншлэлийн төслүүдэд бизнес эрхлэгчдийн оролцоо, сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаануудад хамтарч ажиллахаар болов.
Үүний тулд УБ хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүддээ "УБТТ" ХХК-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээ мэдээллийг УБХТ тогтмол хүргэж, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулахад танхимаар дамжуулан хувийн хэвшлийнхний саналыг авч, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, үр дүнг дүгнэх үйл явцад танхим оролцох юм.
Санамж бичгийг Улаанбаатар хотын худалдааны танхимын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Батырбек нар зурав.