COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнийг НЭМЭХГҮЙ

2021/06/14

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнийг НЭМЭХГҮЙ

Шатахууны үнэ маргаашаас өсөхгүй гэж АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллээ.

Тэрээр, "Өнөөдөр АМГТ болон УУХЯ-нд тодорхой ААН-үүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоот ирсэн. Олон нийтийн сүлжээнд тархаж байгаа шиг 600 хүртэлх төгрөгөөр өсөхгүй. 

Яагаад гэвэл 2021 оны гуравдугаар сард гарсан ЗГ-ын тогтоолоор Монгол Улсын нөөцийг 30 мянган тонноор АИ92 бензинийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АИ92 бензинийг 1450 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Тиймээс маргаашаас үнийн өсөлт явагдахгүй.

Нийт шатахуун ашиглалтын 33 хувьд нь АИ92 авто бензинийг хэрэглэдэг. Иргэдийн 60-70 хувь нь вакцинд хамрагдтал АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх бодлого барьсан. Маргааш үнэ өсөхгүй. Хэрвээ ААН-үүд тодорхой хэмжээнд үнийг өсгөвөл хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна." гэв.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: "Үе үеийн ЗГ-ууд шатахууны үнийг барихын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс импортлогчдод тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлэх байдлаар татвар, үнийг зохицуулж ирснийг та бид сайн мэднэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл зах зээлийн аргаар нь буюу хямдрах үед нь хямдарч, өсөх үед нь уян хатан хандаж ирсэн. Ковидын үед нийгэм-эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ЗГ-ын зүгээс нөөц бүрдүүлэх байдлаар импортлогчдод нэмэхгүй байх зохицуулалтыг хийж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 530 хүртэлх төгрөгөөр шатахууны үнэ хямдарч байсныг та бид сайн мэднэ. Энэ удаад шатахууны үнийг нэмэхгүй байх бодлогыг ЗГ барьж явж байгаа. " гэлээ.

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс