COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
  • Танхимын мэдээ
  • УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА

УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА

2026/08/07

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 оны 8-р сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү олон улсын томоохон арга хэмжээ нь дэлхийн улс орнууд, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэний нийгмийн төлөөллийг нэг дор цуглуулж, тогтвортой хөгжлийн бодлого, байгаль орчны шийдэл, инновацын талаар хамтран хэлэлцэх чухал талбар юм.

COP17-ийн хүрээнд 8-р сарын 20-нд зохион байгуулагдах “Бизнесийн өдөр” нь хувийн хэвшлийн оролцоо, ногоон хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бизнесийн санаачилгуудыг танилцуулах онцлох арга хэмжээний нэг юм.

Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим-аас хэрэгжүүлж буй “Цахилгаан тээврийн хэрэгслийн дэд бүтцийн хөтөлбөр”-ийг албан ёсоор танилцуулж, нээлтийг хийх бөгөөд уг хөтөлбөрийн зорилго, хэрэгжилт, хамтын ажиллагааны боломжуудыг бизнесийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид болон сонирхогч талуудад дэлгэрэнгүй танилцуулна.

Тус хөтөлбөр нь Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй тээврийн шилжилтийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Мөн оролцогчид COP17-ийн Green Zone-оор зочлон дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн бодлого, байгальд ээлтэй технологи, инноваци, шилдэг туршлагуудтай танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх боломжтой.

COP17-д дэлхийн өнцөг булан бүрээс 40,000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон улсын зах зээлд сурталчилж буй байгууллагуудтай танилцах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, худалдан авагчид, стратегийн түншүүдтэй шууд харилцаа тогтоох өргөн боломж нээгэдэж байна.

Улаанбаатар хотын худалдааны танхим нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг энэхүү олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцож, шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1V-KI0CSCRaHkSCYeh8JwRV2BeBrySeo1nXRq8g4Yz60/edit

Сэдэв: “Ногоон шилжилт: Бидний ирээдүй”

Огноо: 2026 оны 8 дугаар сарын 20-ны 14 цаг 50 минутад

Танхим: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Тулуй танхим

 

Холбоотой мэдээлэл
COP17: БИЗНЕСИЙН ӨДӨРТ ОРОЛЦОВ
2026/08/21
УБХТ COP17 БУЮУ НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/17
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ ГАДААД ХАРИЛЦАА, БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026/08/11
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/08/10
УБХТ COP17-ИЙН “БИЗНЕСИЙН ӨДӨР”-ӨӨР ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ТАНИЛЦУУЛНА
2026/08/07
ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ
2026/07/23
ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА
2026/07/22
УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/07/01
"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026/06/26
Үндсэн цэс