"ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Улаанбаатар хотын худалдааны танхим "Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэгч дэд бүтцийн хөтөлбөр"-ийнхөө хүрээнд суурилуулсан анхны "цэнэглэгч"-ийнхээ нээлтийг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Ногоон өртөө”-нд 2026 оны 6-р сарын 26-нд хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв. Тэрээр, "Уудам эх орноо түлш шатахуунгүйгээр цаг мөнгөө хэмнэн, хүрээлэн буй орчиндоо ээлтэйгээр туулах ногоон өртөө замын цахилгаан машин түргэн цэнэглэгч анхны станц нээгдлээ.
“Ногоон өртөө” нь эрчим хүчний реформ тээврийн шинэчлэлтэй холбогдож буй бодит дэд бүтэц. Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн автомашин бус, цэнэглэх станц, амрах цэг, үйлчилгээ, орон нутгийн бизнесийг хамтад нь хөгжүүлэх учиртай. Нийслэл хотод зай талбай, хэрэглээний онцлогоос хамаарч экспресс болон премиум цэнэглэх станцын загвар хэрэгжинэ" гэлээ.

