ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
  • Дотоод мэдээ
  • Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг ирэх сараас бууруулна

Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг ирэх сараас бууруулна

2021/07/05

Монголбанкнаас зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг аажмаар бууруулж хэвийн горимд шилжүүлэхээр болжээ. Тодруулбал, одоо 90 хоног болгосон байгаа хугацааг

  • 2021 оны 8 дугаар сараас 75 хоног,
  • 2021 оны 10 дугаар сараас 60 хоног,
  • 2021 оны 12 дугаар сараас 45 хоног,
  • 2022 оны 02 дугаар сараас 30 хоног,
  • 2022 оны 4 дүгээр сараас 15 хоног болгож, хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулсан байна.

Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт Ковид-19 цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад шаардлагатай арга хэмжээг дэлхийн улс орнуудын туршлага, банкны болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлж ирсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд нийт 181,783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулжээ.

Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээлээ. 

Түүнчлэн банкуудад түр хугацаанд мөрдүүлж байсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа болон экспортын аккредитивт хамаарах хөнгөлөлттэй зохицуулалтыг тус тус хэвийн горимд шилжүүллээ.

Банкуудад хяналт шалгалтын хүрээнд  мөрдүүлж буй дээрх журам, зааварт түр хугацааны хөнгөлөлттэй зохицуулалтуудыг хэсэгчилсэн байдлаар үргэлжлүүлэх нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.

Цаашид Монголбанкны зүгээс хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээний төлөвлөгөөнд цар тахлын болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүр зохих тохируулгыг хийж ажиллах болно. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг хадгалах, системийн эрсдэлийг бууруулах, төлбөрийн чадварыг ханган ажиллах, эрсдэл хуримтлагдах, эрсдэлээс хамгаалах нөөц, хөрөнгийн хуваарилалтыг зохистой түвшинд хадгалах, төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байх зорилттой уялдана гэв. 

Эх сурвалж: Монголбанк      

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс