“УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” ДОЛОО ХОНОГ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ”
  • Гадаад мэдээ
  • ОХУ нислэгээ сэргээсэн найрамдалт харилцаатай 52 улсын тоонд Монгол Улсыг багтаажээ

ОХУ нислэгээ сэргээсэн найрамдалт харилцаатай 52 улсын тоонд Монгол Улсыг багтаажээ

2022/04/05

ОХУ нислэгээ сэргээсэн найрамдалт харилцаатай 52 улсын тоонд Монгол Улсыг багтаажээ

ОХУ-ын Засгийн газар дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн агаарын тээвэр дэх коронавирусний хязгаарлалтаа цуцалж, 52 улстай нислэгээ сэргээхээр болсон байна. Энэ тоонд Монгол Улсыг багтаажээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин "Халдварын түвшин буурч байгаа учраас Оросын авиа команиудын чиглэлийг нэмэгдүүлэх боломжтой болж байна. Одоогоор 15 улс руу, тэр дундаа Евразийн эдийн засгийн холбооны улсууд руу /Армени, Беларусь, Казахстан, Кыргызстан/, Катар, Мексик рүү нисэх боломжтой байна. Харин одоо бид нийт 52 улстай, тэр дундаа Аргентин, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк болон бусад найрамдалт харилцаатай орнуудтай нислэгээ сэргээхээр боллоо" гэжээ.

52 улсын жагсаалтад дараах орнууд багтжээ. Үүнд:

Алжир, Аргентин, Афганистан, Бахрейн, Босни Херцеговин, Ботсван, Бразил, Венесуэл, Вьетнам, Хонконг, Египт, Зимбабве, Израил, Энэтхэг, Индонез, Йордан, Ирак, Кени, Хятад, Хойд Солонгос, Коста Рика, Кувейт, Ливан, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Марокко, Мозамбик, Молдав, Монгол, Мьянмар, Намиби, Оман, Пакистан, Перу, Саудын Араб, Сейшелийн арлууд, Серби, Сири, Тайланд, Танзани, Тунис, Турк, Уругвай, Фижи, Филиппин, Шри Ланк, Этиоп, Өмнөд Африк, Ямайк.

Эх сурвалж: Interfax.ru

Үндсэн цэс