• Гадаад мэдээ
  • БНХАУ-д 16 дахь удаа зохиогдож буй "Олон улсын бараа бүтээгдэхүүн"-ий үзэсгэлэнд оролцохыг урьж байна

БНХАУ-д 16 дахь удаа зохиогдож буй "Олон улсын бараа бүтээгдэхүүн"-ий үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2024/01/12

БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотноо 2024 оны 4 дүгээр сарын 26-28 ны өдрүүдэд болох "Олон улсын бараа бүтээгдэхүүн"-ий 16 дахь удаагийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.  

Өнгөрөгч 2023 онд Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүн байгууллагууд амжилттай оролцсон бөгөөд үзэсгэлэн сонирхогчид, худалдан авагчид ихтэй үзэсгэлэн юм. Зөвхөн уг үзэсгэлэнгийн танхимын хэмжээ гэхэд 30,000 кв.м ба нийт 1100 стенд засагдана. 

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид: БНХАУ-ын ЗГ-ын Хэбэй муж дахь Гадаад Худалдааг Дэмжих Хороо, Хэбэй мужийн Шижиажуан Хотын захиргаа, Ценьдингийн Ардын Засгийн Газар.

Үзэсгэлэн болох газар: Conference Hall of Shijiazhuang International Convention and Exhibition Center

Үзэсгэлэнд оролцох бараа бүтээгдэхүүн: Ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс, ширэн бүтээгдэхүүн, хүнс- консервлосон болон хагас боловсруулсан ба хиам, нөөшилсөн бүтээгдэхүүн, дотоодын ба гадаадын гоо сайхны бүтээгдэхүүн, төрөл бүрийн стандартын шошго савлагаатай /хадгалах хугацаа урт, хятад хэлээр байвал сайн/ хүнсний бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, бусад. Үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүн чанартай, өнгө үзэмжтэй, байгууллагын нэрийн хуудас бүхий уут савтай, хуурамч бус байх ёстой.    

Энэхүү үзэсгэлэнгийн хугацаанд, мөн уг үзэсгэлэнгийн төвд Biomedical Exhibition, New Generation Electronic Information (Digital Economy) Exhibition, High end equipment manufacturing exhibition, Modern Food Exhibition, Trade and Logistics Industry Exhibition, Famous Auto Show үзэсгэлэнгүүд нэгэн зэрэг энэ өдрүүдэд нээгдэнэ. 

Шижиажуан хотын тухай товч: Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй Хятадын төв хэсэгт орших, нийт 500 км2 талбай бүхий нутаг дэвсгэртэй, 11.500.000 хүн амтай, Вэй гүрнээс сүүлчийн Чин улсын үеийн 1600 гаруй жилийн түүхтэй, түүх дурсгалт, соёлын Дэлхийд гайхагдсан 7672 үзмэрийн байгууламжуудтай, аялал жуулчлал өндөр хөгжсөн, орчин үеийн дэд бүтэц, техник технологи, бүтээн байгуулалт, спорт, боловсрол, эмнэлзүй, тоног төхөөрөмжийн аж үйлдвэр бусад мужаасаа түлхүү хөгжсөн, банк санхүү, орчин үеийн үйлчилгээний газрууд өндөр хөгжсөн, дээд зэргийн усны чанартай байгалийн хамгаалалтын бүс нутаг, Хятадын худалдааны чөлөөт бүсийн “Жишиг загвар” хотуудын 1 юм.    

 

Үзэсгэлэнд оролцогчид анхаарах нь:

  1. УБХТ ба Хэбэй мужийн ГХДХорооны хамтын ажиллагааны хүрээнд буюу оролцооны зардлыг хөнгөвчлөх зорилгоор өөрийн гишүүдээ хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулна. Үүнд: Үзэсгэлэнгийн хугацаан дахь зочид буудал, өдрийн 3 хоол, үзэсгэлэнгийн газар-зочид буудал-үзэсгэлэнгийн газар унаагаар үйлчлэх 1 компаниас 1-2 хүн хөнгөлөлтөнд хамрагдана. 3 дахь ба түүнээс дээш хүн хөнгөлөлтөнд хамрагдахгүй ба зардлаа бие даан шийдвэрлэнэ. 
  2. Оролцогч нь оролцох эсэхээ 3-р сарын 30-ны дотор  мэдэгдэн бүртгүүлнэ. Дурдсан хугацаанаас хойш мэдэгдэх боломжгүй ба үзэсгэлэнгийн талбайн түрээслэгчид олон байгаа тул Монголын оролцогчдод хэдэн талбай нөөцөд хадгалуулах, зочид буудал, унаа захиалах г.м. том хэмжээний үзэсгэлэнгийн зохион байгуулалтын  ажлууд хүлээгдэж буй тул яаралтай бүртгүүлэх шаардлагатайг дахин дахин анхааруулья.  
  3. Оролцогч бүртгэлийн формыг бүрэн гүйцэт бөглөн 3-р сарын 30-ны дотор ирүүлнэ. Үзэсгэлэнгийн нэгдсэн мэдээлэлд оруулах тул бүтээгдэхүүний мэдээлэл болон холбогдох мэдээллээ бүрэн оруулах!
  4. Оролцогчид гаальтай холбоотой бүх асуудлаа бие даан шийдвэрлэнэ.
  5. Эрээнээс ачаа ачуулах оролцогч ачаагаа Шижиажуа хотноо 4-р сарын 24-25 гэхэд очсон байхаар зохицуулна. Ачаа очих газрын хаягийг мэдээлэл авсны дараа шуурхай мэдэгдэнэ.
  6. Үзэсгэлэнгийн хугацаанд тохируулан хэт их ачаа бараатай явахгүй байх.
  7. Нислэгээр зорчих оролцогч бие даан шийдвэрлэнэ.
  8. Гадаад пасспорт хамгийн багадаа 6 сарын хүчинтэй байх.
  9. Хот хоорондын зорчигч тээврийн автобусны журмын дагуу бусдад саад болохгүй ачаагаа зохицуулах /хэрэв урьдчилан ачихгүй бол/
  10. Эрээн-Шижиажуа хот руу явах замын маршрутыг оролцогчдын бүртгэлийн формоор эцэслэн шийдвэрлэж шуурхай мэдэгдэнэ.
  11. УБ-Бээжин шууд галт тэрэгний маршрут нээгдвэл үүгээр зорчино. Хэрэв нээгдэхгүй бол УБ-Эрээн шууд зорчино.
  12. Шижиажуа хотоос буцах асуудлыг оролцогч бие даан шийдвэрлэнэ.
  13. Мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр мэдэгдэж байна.
  14. Зардлын мэдээлэл /өөрчлөгдөж болзошгүй/

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7700-3883, 9999-5605

И-мэйл: namjilmaa@ubchamber.mn

Үндсэн цэс