"УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" ДОЛОО ХОНОГИЙН ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АН-ЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАХ ЦУВРАЛ УУЛЗАЛТААР ХҮН НАМЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Ч.ГАНХУЯГИЙГ ДАХИН СОНГОВ УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД НИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД САНАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ДУУЛГАЖ ШИЙДЭЛ СОЛИЛЦЛОО ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

НДШ-ийг 2%-аар бууруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаан 11 цаг 06 минутад 57 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас цар тахлын хүнд хэцүү үед 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 1 хувиар нэмэгдүүлэхийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахыг хүсэлтийг удаа дараа Улсын Их Хурлын дарга болон Нийгмийн бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуудлыг судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариу мэдэгдэх үүрэг чиглэлийг ын зүгээс Нийгмийн бодлогын байнгын хороонд өгсөн. Байнгын хороо энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамнаас мэдээлэл, лавлагаа авч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэ асуудлыг нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийнхээ хүрээнд шийдвэрлэх үүргийг 2021 оны хоёрдугаар сараас хойш өгсөн ч өнөөдрийг хүрлээ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг Улсын Их Хурал энэ сард багтаан хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг онцгойлон сануулья. Нэр бүхий гишүүдээс нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зохицуулалт бүхий хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг өнөөдөр хэлэлцэх гэж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Үндсэн цэс