ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ СҮЛЖЭЭНИЙ "БРЕНД ДИЗАЙН БОЛОВСРУУЛАХ" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА УБХТ МОНГОЛЫН ААН-ҮҮДИЙГ БНХАУ-ЫН ШЭНЬЖЭНЬ ХОТЫН ТОМООХОН ААН, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХОЛБОСОН В2В УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА "ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭГЧ ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР"-ИЙН ХҮРЭЭНД АНХНЫ "ЦЭНЭГЛЭГЧ"-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) ОРОЛЦОХ СОНИРХОЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА - INVITATION FOR EXPRESSION OF INTEREST (EOI) “ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД DC ХУРДАН ЦЭНЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧИЙН “ОРОЛЦОХ СОНИРХОЛ” ХҮЛЭЭН АВЧ БАЙНА ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ХАМТРАН АЖИЛЛАНА
  • Дотоод мэдээ
  • УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССТ УРИАЛГА

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССТ УРИАЛГА

2021/06/25

 

 

Юуны түрүүнд коронавируст халдварыг хязгаарлах зорилгоор УОК, НОК, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зүтгэж, ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлье.

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт боловч түүнээс дутуугүй ач холбогдолтой зүйл бол хүн амын амьжиргааны түвшинг дордуулахгүй байх, иргэдийн орлогыг тасалдуулахгүй байх зорилт юм. Өөрөөр хэлбэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ тэдний амьжиргааны түвшинг хамгаалах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн төрөл бүрийн сөрөг үр дагавруудыг бууруулахад нэн чухал билээ.

Харамсалтай нь 2020 оны 2-р сараас эхлэн нэг жил гарны хугацаанд олон удаа хөл хорио тогтоож, зарим төрлийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг урт хугацаагаар зогсоосон нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн асар их бэрхшээлийг учруулж тухайн салбарт ажиллагсдын өрхийн орлогыг маш ихээр бууруулсан. Тухайлбал, УБХТ-ын хийсэн судалгаагаар зөвхөн Улаанбаатар хотын үйлчилгээний салбар л гэхэд 83,3 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээсэн, төр үйлчилгээг нь нээх шийдвэрээ 3 хоногийн дотор цуцалснаас болж нэмж 37,5 тэрбум орчим төгрөгийн алдагдалд орсон, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан гэдэг нь тодорхой болоод байна.

Иймд УОК, НОК-т хандан бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг хаахгүй, халдвар хамгааллын дэглэм, стандартыг нь тодорхой мэдээлж ажиллуулах, иргэдийн бөөгнөрөл үүсгэх аливаа ажиллагааг төрөөс зохион байгуулахгүй байхыг УРИАЛЖ байна.

Түүнчлэн нийт бизнес эрхлэгчид, иргэд Та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ хариуцлагатай мөрдөн, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэнэ гэдэгт итгэж байна.

 

УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ

Холбоотой мэдээлэл
“UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/06/30
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА
2026/01/09
"ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ" АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2025/10/13
НИЙСЛЭЛД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ 8 БОЛГОЖ ЦӨӨРҮҮЛЛЭЭ
2025/02/27
ОРОН НУТГИЙН БИЗНЕСИЙН САЛБАРЫНХАНД БИЗНЕС ДЭХ ХҮНИЙ ЭРХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/03
ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2024/05/16
УБХТ-ын Удирдах зөвлөл такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нийслэлийн захиргаатай уулзлаа
2023/11/10
Хүний эрхийн магадалан шинжилгээ хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд холбогдоно уу
2023/11/03
УБХТ БНХАУ-ын Хөх хот, Бугат хотуудын Гадаад худалдааг дэмжих хороо, Арбитрын байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо
2023/11/03
Үндсэн цэс