ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО “2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА “АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ” “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ (ХӨНГӨН ГАЛТ ТЭРЭГ-LRT)” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХҮСЭЛТ АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА “ХҮННҮ ХОТЫН ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЦЭНЭГЛЭХ 90 МВТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-1” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА “НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-2” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА НИЙСЛЭЛИЙН 1-Р ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ТЭРГҮҮТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУД УБХТ-ЫН УЗ "ПРЕМИУМ НЕКСУС" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА "УЛААНБААТАР-B2G" ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛОВ
  • Танхимын мэдээ
  • ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2026/02/09

Улаанбаатар хоытн худалдааны танхим НЗДТГ болон “Улаанбаатар түншлэл төв” ХХК-тай хамтран 2-р сарын 7-нд “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд салбар бүрийн Цуврал уулзалт хийж буйн эхнийх болох “Барилгын салбар”-ын уулзалт амжилттай боллоо.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, УБ хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох удирдлагууд оролцож, нийслэлийн газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцов.

100 орчим ААН, бизнес эрхлэгчид оролцсон уг уулзалтад 150 орчим компанийн тулгамдаж буй асуудлын судалгааг УБХТ-ын Гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нэгтгэн НЗДТГ-т хүргэж, 30 орчим компани уулзалтын үеэр санал дэвшүүлэн газар дээр нь бодит шийдлүүд ярилцлаа.

Хотын дарга нээлтэнд:   

Дулаан хангамжийн асуудалд хот Эмээлтийн 24 МВт, Дэнжийн мянгын 93 МВт-ийн станц болон, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Хан хиллс”-ийн 63 МВт гэх мэт дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмж буйгаа дуулгалаа.

Мөн ипотекийн сан байгуулах талаар судалж байгаа бөгөөд эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Үүнээс гадна барилгын зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж байгаа болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилгын компаниудад ашигтай төслийг санал болгохоо илэрхийллээ.

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай уулзалтын үеэр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад доорх үндсэн 5 хуулийг баримталж ажиллаж байгаа тухай дэлгэрэнгүй тайлбарлав.

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай.
  2. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль.
  3. Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль.
  4. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль (PPP)
  5. Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль.

Хотын дарга энэхүү уулзалт үр дүнтэй байсанг дурдаад, тус салбараар дахин уулзалт зохион байгуулж, уулзалтаар шийдэгдсэн асуудлууд болон, дахин ААН-үүдийн санал, тулгамдаж буй асуудал ярилцахаар болсон юм.

 

 

Холбоотой мэдээлэл
ХОТЫН ДАРГАТАЙ ХИЙСЭН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕСИЙНХНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
2026/02/09
“2026 KOREA BUSINESS EXPO“ БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭН, АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/02/03
ХОТЫН ДАРГА БАРИЛГЫН САЛБАРЫНХАНТАЙ ХИЙХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2026/02/02
“АПУ” ХК-ИЙН ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН ТӨВТЭЙ “ТАНИЛЦАХ АЯЛАЛ”
2026/02/02
“ХҮННҮ ХОТЫН ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР ЦЭНЭГЛЭХ 90 МВТ БАТАРЕЙ ХУРИМТЛУУР” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2025/12/26
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-1” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2025/12/26
“НИЙТИЙН ТЭЭВРИЙН УЛААНБААТАР ТРАМВАЙ ШУГАМ-2” ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2025/12/26
НИЙСЛЭЛИЙН 1-Р ОРЛОГЧ Т.ДАВААДАЛАЙ ТЭРГҮҮТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУД УБХТ-ЫН УЗ "ПРЕМИУМ НЕКСУС" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2025/12/24
"УЛААНБААТАР-B2G" ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ УУЛЗАЛТ БОЛОВ
2025/12/09
Үндсэн цэс